Австралийн Викториа мужийн цагдаа нар авлигын хэргийг мэдээлэхээс айдаг

A- A A+
Австралийн Викториа мужийн цагдаа нар авлигын хэргийг мэдээлэхээс айдаг

Австралийн Авлигатай тэмцэх хорооноос цагдаагийн 1172 алба хаагчаас авлигын сэдвээр судалгаа авчээ. Викториа мужийн таван цагдаа тутмын нэг нь авлигын хэргийн гэрч болбол мэдээлэхгүй бөгөөд мэдээлбэл ажлаа алдаж мэднэ гэж айдгаа илэрхийлжээ. 

2015 онд тус судалгаанд оролцогчдын 71 хувь нь авлигын хэргийн гэрч болбол мэдээлнэ гэсэн бол энэ онд 80 хувьд хүрээд байна. Нийт судалгаанд оролцогчдын 46 хувь нь байгууллага дотроо өөрөө олж мэдсэн авлигын хэргийг мэдээлэхээс айдаг гэж  хариулжээ. Харин 18 хувь нь мэдээлмэгц ажлаа шууд алдана гэдэгтээ итгэлтэй байдаг байна.

Эх сурвалж