БНСУ хуулийн хориглолтоо бууруулна

A- A A+
БНСУ хуулийн хориглолтоо бууруулна

2016 оны 9 дүгээр сарын 28-наас БНСУ-д хэрэгжиж эхэлсэн Зүй бус сэдэл төрүүлэх ба авлигыг хориглох хууль нь илүү сайн дүн хүүхдэд тавихын төлөө бэлэг авдаг багш нар, нэр хүнд дээшлүүлэх, эерэг мэдээллийн төлөө бэлэг авдаг хэвлэл, мэдээллийн ажилтнууд болон хүнд суртал, шат дарааллыг хурдасгахаар бизнес эрхлэгчдээс бэлэг авдаг төрийн албан хаагчдын эсрэг үйлчилдэг.

Тус хуулиар гэр бүлийн гишүүдээс бусад хүнээс 36 ам.доллараас дээш үнэтэй хоол авахуулах, 60 ам.доллараас дээш үнэтэй бэлэг авах, 120 ам.доллараас дээш үнэ бүхий бэлэн мөнгө, цэцэг, цэцгэн хэлхээг хүлээн авахыг хориглосон байна. Хууль зөрчвөл 3 жил хүртэлх хугацаанд хоригдох болон 30 сая воны торгуулах ялтай юм.

Гэвч одоогоор тус улсын Авлигын эсрэг иргэний эрхийн хорооноос тус хуулийн хориглолтуудыг илүү зөөлрүүлэх төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Шинэ төслөөр загас, мал, хөдөө аж ахуйн гаралтай бэлгийн үнийн дүнг нэг дахин буюу 100 мянган вон болгох аж. Учир  нь шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хөдөө аж ахуйн салбарын иргэд, бизнес эрхлэгчдээс худалдаа эрс буурсан хэмээн асар их гомдол ирсэн байна. Эсрэгээрээ хурим болон оршуулгын ажиллагаанд оролцохдоо өгч болох бэлэгний үнийг 100 мянган вон байсныг 50 мянга болгож бууруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг их хурлаар хэлэлцүүлэх үлдээд байна. Өнгөрсөн сард Авлигын эсрэг иргэний эрхийн хорооноос хуулийн хориглолтуудыг хөнгөлөх төсөл оруулж ирсэн ч шийдвэр гаргах дээд шатны хороо нь дэмжээгүй юм. 

Эх сурвалж