Австрали улс үндэсний авлигатай тэмцэх газар байгуулахаар судалж байна

A- A A+
Австрали улс үндэсний авлигатай тэмцэх газар байгуулахаар судалж байна

Австрали Улсын Засгийн газраас төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор холбооны Авлигатай тэмцэх газар байгуулах талаар судалж байна.

Авлигатай тэмцэх тусгай байгууллага байгуулах эсэх талаар иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 88 хувь нь дэмжсэн байна. Энэ тоо 2016 оны 3 дугаар сард 65 хувь, 2017 оны 3 дугаар сард 80 хувь байжээ. Түүнчлэн Үндэсний шударга байдлын хорооноос ийм төрлийн байгууллага байх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Ерөнхий сайд ч мөн нааштай дэмжиж хүлээн авчээ.

Тус хорооны гишүүд нэгэнт тусгай байгууллага байгуулах бол өргөн хүрээний авлигын хэрэг шалгах бүх боломж, нөхцөлөөр бүрдсэн мөн олон нийтийн сонсгол явуулах эрхтэй байх ёстой гэж үзэж байгаа аж.

 Эх сурвалж