Мубаракийн Швейцарь дахь хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг яагаад буцаав?

A- A A+
Мубаракийн Швейцарь дахь хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг яагаад буцаав?

Египет болон Швейцарь улсын хоорондын харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх явцын үр дүнд Швейцарийн холбооны улсын Зөвлөлийн шийдвэр гарч, Египет улсын ерөнхийлөгч асан Мубаракийн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүчингүй болгожээ.

Швейцарь улсын эрх бүхий байгууллага хоёр орны хооронд байгуулсан, Швейцарийн банкин дахь хууль бус хөрөнгийг буцаан олгох хүсэлтийг зохицуулах байсан хэлэлцээрийг хүчингүй болгосон байна. Ийнхүү түүний хөрөнгө битүүмжлэлийг цуцалснаар зарим талаар ээдрээтэй асуудал үүсч эхэлжээ.

Хөрөнгө нь битүүмжлэгдэж, хэрэг үүсгэснээс болж зарим өмчлөгчид нь хөрөнгөө татаж, тухайн үед буюу 2011 онд битүүмжлэгдээд байсан 590 сая швейцарь франк 430 сая болж буурчээ.

Хөрөнгө битүүмжилснээс хойш 7 жил өнгөрч, хоёр талын хичээл зүтгэл үр дүнгээ хараахан өгөөгүй байхад хэлэлцээр ийнхүү дуусгавар болж байгаа хэдий ч битүүмжлэлээс гарсан хөрөнгийг шууд авах боломжгүй гэж Холбооны Зөвлөл мэдэгдэлдээ нэмж дурджээ.

Эх сурвалж