Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ

A- A A+
Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ

Азербайжан, Бразил, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) болон Малайз улсуудын авлигын хэргүүд өнөө цагт гэмт хэрэгтнүүд хэрхэн банкны данс нээж,  хууль бус мөнгийг хил дамнуулан нуудгийг харуулсан билээ. 

2014 оноос эхлэн олон улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (FATF) улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга барил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа үр дүнтэй байгаа эсэхэд үнэлгээ хийж ирсэн. Өнөөг хүртэл тус алба нь 43 орныг үнэлсэн байна. Энэхүү үнэлгээндээ тулгуурлан дэлхий нийтийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын дундаж үр дүнг гаргаж үзэхэд дөнгөж 32 хувь байсан байна. Энэ нь ихэнх улсууд авлигын гэмт хэрэгтнүүд болон тэдний мэргэжлийн туслахууд хууль бус хөрөнгө хулгайлж, завшин иргэдэд асар их хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чаддаггүй гэсэн үг юм. 

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тус судалгаанд хамрагдсан улс орнуудаас дөнгөж 7 нь буюу АНУ, Испани, Итали, Швейфарь, Австрали, Португаль, Швед улсууд 50-аас дээш хувийн үзүүлэлтэй байна. Монгол Улс 6 хувийн үзүүлэлттэй.  

Эх сурвалж

“Хулгайлагдсан хөрөнгө үр дүнтэй илрүүлэх зааварчилгаа” хэвлэгджээ

Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх санаачилга (StAR) “Хулгайлагдсан хөрөнгө үр дүнтэй илрүүлэх зааварчилгаа” гаргажээ. Энэхүү зааварчилгаа нь хулгайлагдсан хөрөнгө мөрдөн шалгах, буцаах гэх мэт бүх үе шатыг нарийн тайлбарласан гарын авлага хэлбэрээр ашиглагдаж болох аж.

Тус зааварчилгаа нь энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон хууль тогтоогч нар өөрсдийн үүргээ алхам алхмаар хэрхэн үр дүнтэй хийж гүйцэтгэхэд нь туслах зорилготой. Зааварчилгаа нь гүйцэтгэх ажил ба мөрдөн шалгах анхан шатны ажиллагаа,  мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, хөрөнгө хураах, буцаах гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй. Түүнчлэн хулгайлагдсан хөрөнгө илрүүлэхэд чухал үүрэгтэй харилцаа холбооны стратегиуд, итгэлцэл бэхжүүлэх, хүлээлтийг зохицуулах зэрэг бусад сэдвүүд мөн багтжээ.

Зааварчилгааг татаж авах