Гарын авлагыг шинэчлэн хэвлүүлэв

A- A A+
Гарын авлагыг шинэчлэн хэвлүүлэв

Авлигатай тэмцэх газраас “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан гарын авлага”-ыг 6 дахь удаагаа шинэчлэн хэвлүүллээ.

Улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан мэдүүлгийг хэрхэн бүртгэх, хянах, хадгалах талаар хууль, тогтоол, заавар, журам, зөвлөмж, арга зүйг эмхэтгэн, төрийн байгууллагууд дахь эрх бүхий албан тушаалтнуудын ажлын хэрэгцээнд зориулан гаргажээ.