Вьетнамын төрийн албан хаагчид цагаан сарын баяраар бэлэг авахгүй

A- A A+
Вьетнамын төрийн албан хаагчид цагаан сарын баяраар бэлэг авахгүй

Вьетнам улсад жил бүрийн цагаан сараар авлигын хэрэг ихэсдэг байна. Тэд тус баяраар нэг нэгэндээ дугтуйтай мөнгө бэлэглэдэг бөгөөд энэ үед авлига, хээл хахуулийн мөнгийг нэг нэгэндээ өгөх асуудал ихээр гардаг ажээ. Энэ онд тус улс 2 дугаар сарын 16-ны өдөр цагаан сарын баяраа тэмдэглэх бөгөөд 7 хоног бүх нийтээрээ амрахыг Засгийн газраас баталсан байна.

Ерөнхий сайд Нгуэн Шуан Фук энэ баярын үеэр хөдөө орон нутгаас төрийн албан хаагч нар Ханой хот руу бэлэг барин ирэхгүй байхыг хүсчээ. Албан хаагчид өөрийн дээд шатны удирдлагадаа тус баярын үеэр бэлэг өгдөг уламжлал нь олон жилийн туршид шүүмжлэгдсээр ирсэн бөгөөд 2007 онд Засгийн газар улсын төсөвт бэлгийн зориулалтаар тусгах зардлын хэмжээг хязгаарлах шийдвэр гаргаж байжээ. 

Засгийн газрын Хянан шалгалтын газрын харьяа Авлигын эсрэг нэгж энэ жил иргэд шууд холбогдож, цагаан сарын бэлэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломжтой 3 тусгай дугаар ажиллуулах аж. Өнгөрсөн жилийн баяраар бэлэг солилцохтой холбоотой 56 дуудлага хүлээн авчээ.

Эх сурвалж

Пакистаны хууль сахиулах байгууллагууд оффшор компаниудыг шалгана

Пакистаны Үндэсний Хариуцлага тооцох товчооны дарга Жавеп Икбал Панама арал болон Бритайн Виржиниагийн арлуудад бүртгэлтэй нь тогтоогдсон тус улсын 435 иргэнтэй холбоотой компаниудыг яаралтай шалгаж тодруулах чиглэлийг холбогдох нэгжүүдэд өгсөн байна.  Панамын нууц баримтуудаар компаниудын тухай тус мэдээлэл олон нийтэд ил болжээ.

Тус улсын Холбооны татварын газар болон Төрийн банкнаас дээрх хувь хумүүстэй холбогдох мэдээллийг яаралтай гаргаж өгөхийг хүссэн бөгөөд улс төрийн болон бусад төрлийн аливаа дарамт шахалтыг үл харгалзан ажиллана гэжээ. Тэрээр хамааралтай бүх төрийн байгууллагуудыг дээрх компаниудтай холбогдох иргэдийг шалгаж, хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоох чиглэлд ажиллуулахаар нарийн зохион байгуулалтад оруулжээ. 

 Эх сурвалж