Египетийн нэгэн мужийн захирагч авлигын хэрэгт холбогдон баривчлагджээ

A- A A+
Египетийн нэгэн мужийн захирагч авлигын хэрэгт холбогдон баривчлагджээ

Египет улсын хууль сахиулах байгууллага авлигын хэрэгт Каир хотын хойд хэсэгт орших мужийн захирагч Мануфия Хишам Абдель Басет гэгчийг болон хэд хэдэн бизнес эрхлэгчийг баривчилсан байна.

Хэвлэлийнхний мэдээлснээр, мужийн захирагчийг улсын өмчит газрыг аж ахуйн нэгжид хууль бусаар шилжүүлсэн гэх үндэслэлээр Захиргааны хяналтын хорооныхон баривчилжээ. Хаалттай шалгалтын үеэр хууль сахиулагчид мужийн захирагчтай холбоотой хэд хэдэн авлигын гэмт хэргийг олж, илрүүлсэн байна.

Энэхүү үйл явдал нь захиргааны удирдлагын бүтцэд өөрчлөлт орох сургаар болжээ. Өнгөрсөн ням гарагт Египетийн Парламент хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчилж, дөрвөн байгууллагын дарга нарыг шинээр томилсонтой холбоотой ажээ.

Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах болсон нь энэ оны 3 дугаар сарын сүүлээр болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм гэнэ.

Эх сурвалж

Ромын Пап: Ватиканд авлига байгаа, гэхдээ би тийм ч их санаа зовохгүй байна

“Ватикан улсад авлига байгаа, гэхдээ түүнд би төдийлөн их санаа зовохгүй байна” гэж Ромын Пап Францис өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон шашны төлөөлөгч нартай хийсэн нууц уулзалтынхаа үеэр хэлсэн байна.

“Авлига Ватиканд байгаа хэдий ч би санаа зовоогүй, тайван байна. Хэрэв асуудал болж байгаа бол би гэгээн Иосифт захидал бичиж, өрөөндөө байгаа түүний хөшөөний дор хадгална” гэжээ. “Миний амар тайван байдал бол бурхны өгч буй бэлэг юм. Сонгогдох үедээ би төгс амар амгалан байдлыг мэдэрч чадсан. Түүнээс хойш тэр мэдрэмж маань намайг орхиогүй” гэж Ромын Пап хэлэв.

Түүнчлэн тэр шүүмжлэлээс айдаггүй бөгөөд “Хүнийг шүүмжилнэ гэдэг бол сайн зүйл. Надад таалагддаг. Учир нь амьдралд үл ойлголцох, маргалдах зүйл олон байдаг. Тиймээс шүүмжлэхэд би хүлээн авч, түүнд хариулт өгдөг. Гэхдээ хамгийн хэцүү асуултуудыг шашны төлөөлөгч нар бус залуучууд тавьдаг” гэсэн байна. Тэрээр өөрийн сургаалиудаа авлигыг орчин үеийн нийгмийн хорт үзэгдэл хэмээн нэрлэж, түүнтэй тэмцэхийг уриалдаг байна.

Эх сурвалж