Азербайжан улсын авлигатай тэмцэх нэгж хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэжээ

A- A A+
Азербайжан улсын авлигатай тэмцэх нэгж хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэжээ

Азербайжан улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх авлигатай тэмцэх хэлтсийн дарга 2017 онд хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэсэн байна.

Өнгөрсөн онд шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн хэргүүдийн ихэнх нь банк болон банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой байсан гэж Ерөнхий прокурорын орлогч, авлигатай тэмцэх хэлтсийн дарга Камран Алиев мэдээлжээ. Тухайлбал, тэд дээрх салбартай холбоотой 43 эрүүгийн хэрэг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрээр “Удаах байранд хувийн хэвшлийн салбар орж байна. Энэ салбарт ажилладаг 35 хүнд хариуцлага тооцсон. Түүнчлэн, худалдааны салбарын 10 хүн, барилгын салбарын 10, орон нутгийн засаг захиргааны байгууллагын 5 хүнийг тус тус шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүллээ” гэжээ.

Эх сурвалж

Украйн улсын авлигын эсрэг хуулийг Олон улсын валютын сан шүүмжилжээ

Олон улсын валютын сан Украйн улсын авлигын эсрэг шүүх байгуулах тухай хууль нь шүүхийн бие даасан, хараат бус байдлын баталгааг хангахааргүй байгаа тул дэмжихгүй гэдгээ тус улсын Засгийн газарт илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Порошенко ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх зорилгоор авлигын эсрэг шүүх байгуулах тухай хууль санаачилж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь 2019 онд болох сонгуулийн өмнө Олон улсын валютын сангаас авах зээлийн хэлэлцээрийн нөхцөлийг хангахтай холбоотой байсан юм байна.

Олон улсын валютын сан Украйн улсад хийгдэх шинэчлэл өөрчлөлтийн ажилд зориулж 17,5 тэрбум ам.долларын зээл олгохоор хэлэлцсэн юм байна. “Украйнска правда” сонинд Украйн дахь Олон улсын валютын сангийн төлөөлөгчийн газрын тэргүүний Ерөнхийлөгч Порошенкод хаяглаж бичсэн захидлыг нийтлэгдсэн бөгөөд тэр захидалд шүүгч нарын сонгон шалгаруулалтын асуудлыг ихээхэн шүүмжилжээ. Түүнчлэн, тэд энэ хуулиас гадна нэмэлтээр хууль боловсруулан, батлуулж байж дараа нь шүүх байгуулж магадгүй гэж санаа зовж байгаа гэнэ.

Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар валютын сангийн төлөөлөгчийн газрын тэргүүний захидлыг үгүйсгэж, шүүх байгуулах замаар авлигатай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Шүүх байгуулахаас гадна Украйн улс бензиний үнээ бууруулж, тэтгэврийн тогтвортой байдлыг бий болгож байж дараагийн 2 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хангах юм байна.

Эх сурвалж