Авлигын эсрэг Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврын талаар хэлэлцлээ

A- A A+
Авлигын эсрэг Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврын талаар хэлэлцлээ

Өнгөрсөн лхагва гарагт Хятадын Үндэсний хорооны Ардын улс төрийн зөвлөлийн хурлын удирдагчид уулзаж, авлигын эсрэг Ерөнхийлөгч Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврын талаар ярилцсан байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Сахилга батыг хянан шалгах хорооны 19 дүгээр хурал дээр Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэл тавьж, намын улс төрийн тогтолцоог сайжруулахын тулд авлигатай тэмцэх чиглэлээр хүчин чармайлт гарган, ажиллах хэрэгтэй хэмээн уриалжээ. Тэрээр илтгэлдээ намын стратегийн төлөвлөгөө, намын үйл ажиллагаатай холбоотой туршлага, тулгарсан саад бэрхшээлүүд дээр хийсэн дүн шинжилгээ, цаашид тулгарах эрсдэлүүдийн талаар ярьжээ.

Уулзалтаар Хятадын Коммунист намын Үндэсний хурлын шийдвэрүүд болон тус хурлын улс төрийн үндсэн чиг үүрэг болгож авлигын эсрэг Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврыг судалж, хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж

Төрийн Дум хууль бусаар хөрөнгөжих явдалд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг буцаав

ОХУ-ын Төрийн Дум дахь Шударга Орос намын гишүүдийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийг нэмэх хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр оруулж, батлахгүй буцаасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалт, хууль тогтоох хорооны гишүүн Николай Брыкин “Эхний ээлжинд, ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь хууль эрх зүйн талаасаа тодорхойгүй, орлогоосоо их хөрөнгөтэй байна гэдэг нь хууль бусаар олсон гэсэн үг биш, бас хөрөнгийг үнэлэх талаар зохицуулж өгөөгүй байна” гэж шүүмжилжээ.

Түүний хэлж байгаагаар, хуулийн төсөлд төрийн албан тушаалтан ямар хугацаанд багтааж орлогын эх үүсвэрээ тайлагнах талаар зааж өгөөгүй. Жишээлбэл, мэдүүлэх хугацаанаасаа өмнөх гурван жилийн хугацаанд 5 сая рубль олж, түүнийгээ мэдүүлээгүй бол хууль бус олсон гэж үзэхээр байгаа юм байна. Ийм тохиолдолд буруутгагдсан этгээд нь өөрийнхөө гэм буруугүйг нотлох үүрэг хүлээх бөгөөд энэ нь үндсэн хуулийг зөрчихөд хүргэх юм байна.

Хууль тогтоогчид уг хуулийн төслийг Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 20 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал болгожээ. Хуулийн тайлбарт бичсэнээр, төрийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо давсан хэмжээний хөрөнгөтэй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх юм байна. Албан тушаалын зэрэг дэв, хууль бусаар олсон хөрөнгийн хэмжээ зэргээс хамааруулан онц их хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд 5-7 жилийн хорих ял, дээр нь торгуулийн ял оногдуулахаар санал болгожээ.

Эх сурвалж