Малдив улс хулгайлагдсан хөрөнгө буцаан авчрах асуудлыг зохицуулсан тусгай хуультай болно

A- A A+
Малдив улс хулгайлагдсан хөрөнгө буцаан авчрах асуудлыг зохицуулсан тусгай хуультай болно

Малдив Улсын Засгийн газар хулгайлагдсан буюу шамшигдуулсан төрийн хөрөнгийг илрүүлэх, буцаан авчрах асуудлыг зохицуулах тусгайлсан хууль батлахаар төлөвлөж байна хэмээн Ерөнхий Прокурор Мохамед Анил өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ. 

Өнгөрсөн онд Засгийн газар энэ чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, хулгайлагдсан хөрөнгө буцаан авчрах тусгайлсан хороог үүсгэн байгуулсан боловч хорооны үйл ажиллагааг нь зохицуулах хууль байхгүйн улмаас амжилтгүй ажиллаж байна хэмээжээ.

Зарим хүмүүс шамшигдуулсан хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлэх, эсвэл бэлэн мөнгөөр олон төрлийн хөрөнгө худалдан авсан байдаг тул гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийн орлогыг мөрдөн шалгах амаргүй байдаг. Иймд эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд олон улсын стандартад нийцсэн тусгай хуулийн төсөл боловсруулна гэсэн байна.

Түүнчлэн тус улсын одоогийн эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг тодорхойлоогүй байдаг бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахуулийн хэргүүд байдаг байна. Иймд авлигын гэмт хэргийг тодорхойлж, ялын хэмжээг хүндрүүлэхээр мөн төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж

Авлигын өсөлт Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг үгүй хийв

Австрали Улс “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т өмнөх байрнаасаа ухарснаар эдийн засагтаа 72.3 тэрбум австрали доллар алдсан хэмээн Канберрагийн нэгэн судалгааны хүрээлэн мэдэгджээ.

Хэрэв тус улс дээрх Авлигын төсөөллийн индекст  2012 онд эзэлж байсан байраа хадгалж чадсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн 4 хувиар өндөр байх боломжтой байжээ. Австрали улс тус индекст 2012-2016 оны хооронд 85-79 хүртэл оноо авч дэлхийн хэмжээнд 7 дугаар байранд жагсч байснаа 13 дугаар байр хүртэл ухарчээ.  Энэхүү үнэлгээ нь төрд итгэх иргэдийн итгэл энэ хэрээр буурсныг харуулж байгаа юм.

Эх сурвалж