“Худалдан авах ажиллагаан дахь залилантай тэмцэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдана

A- A A+
“Худалдан авах ажиллагаан дахь залилантай тэмцэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдана

Сингапур Улсад төвтэй “Equip Global” компаниас “Худалдан авах ажиллагаан дахь залилантай тэмцэх нь” сэдэвт сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Сингапурт зохион байгуулах гэж байна. 

“Equip Global” компани нь худалдан авах ажиллагааны үед гардаг залилангийн асуудалд төвлөрөн хурал, сургалт, семинариудыг зохион байгуулдаг дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Тус сургалтад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцох боломжтой.  3 өдрийн сургалтын төлбөр 3999 сингапур доллар. (3030 орчим ам доллар)

Эх сурвалж 

Тайланд улсын төрийн албан хаагч нар бэлэг авах боломжгүй болно

Тайланд Улс “Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль” баталснаар төрийн албан хаагч нар бусдаас бэлэг авах боломжгүй болно. Маш жижигхэн бэлэг авсан ч 5 хүртэлх жилийн хорих ял оноохоор шинэ хуулийн төсөлд тусгажээ. Одоогоор Үндэсний хууль тогтоох ассемблейн эхний хэлэлцүүлгийг даваад байгаа уг хуулийн төсөл нь төрийн албан хаагч болон түүний шууд гэр бүлийн гишүүд бусдаас бэлэг, ашиг хонжоо, санал, тусгай хямдрал авах, хүүгийн хөнгөлөлт зэрэг эдлэхийг хориглоно. Түүнчлэн дотны найзууд, гэр бүлийн гишүүдийн хоорондох дээрх харилцаанаас болж төрийн албан хаагч эрүүгийн ял сонсоход хүрэхээр байна.

Энэхүү хууль нь тус улсын авлигатай тэмцэх зорилго, шаардлагын нэг илрэл боловч олон сая төрийн албан хаагчдын өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Саяхан зохион байгуулсан хуулийн төслийн талаарх санал солилцох уулзалтаар Нийтийн эрүүл мэндийн яамны нэгэн ажилтан “Бид бүгд нийгмийн болон хувийн амьдралтай, ойр дотны найз нөхөд, хамаатнуудтай. Тэднээс ирүүлэх сайхан сэтгэл, бэлэг сэлт хүртэл энэ хуулиар хориглогдох хэрэг үү?” хэмээн асуужээ. Гэвч хууль боловсруулагчид хууль илүү хатуу байх тусмаа авлигаас үр дүнтэй сэргийлж чадна гэсэн байр суурин дээрээ бат зогсч байна.  

Эх сурвалж