Сингапур: Газрын тосны хулгайн хэрэг шуугиан тарьж байна

A- A A+
Сингапур: Газрын тосны хулгайн хэрэг шуугиан тарьж байна

Сингапурын 9, Вьетнамын 2 иргэн “Shell” компанийн Сингапур дахь “Pulau Bukom” газрын тос олборлох үйлдвэрээс шатахуун хулгайлсан хэргийг шийдвэрлэх шүүх хурал үргэлжилж байна. Шүүхийн баримтуудаас үзэхэд тэд 2017 оны 11 дүгээр сар, энэ оны 1 сарын 5-7-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр 2.4 сая сингапур долларын үнэ бүхий 4384 тонн шатахуун хулгайлжээ.

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах газар, Цагдаагийн Гүйцэтгэх ажлын нэгж болон Эргийн хамгаалалтын алба хамтран ажиллаж 30-63 насны 11 сэжигтнийг баривчилсан байна. Тэднээс 3.05 сая сингапур доллар болон 12000 тонны багтаамжтай газрын тос тээвэрлэгч усан онгоцыг хураан авсан байна. 

Тус хулгайн хэрэгт холбогдсон 2 вьетнам иргэн нь 9 сингапур иргэнээс хулгайлсан шатахууныг худалдаж авсан байна. Хэрэв тэдний хэрэг нотлогдвол шүүхээс 5 жил хоригдох болон торгуулийн ял сонсоно. Сингапурын 9 иргэний 8 нь тус газрын тос олборлох үйлдвэрийн өмнөх болон одоогийн ажилтнууд байжээ. 

Эх сурвалж 

Энэтхэг: Авлига иргэдийн замыг дээрэмдэж байна

Энэтхэгт хүчтэй тархсан авлигын асуудлаас болж алслагдсан суурин тосгодыг төв газруудтай холбох ёстой байсан зам Засгийн газар аль хэдийнэ төлбөрийг нь төлсөн ч баригдахгүй хэмээх судалгаа гарчээ.

АНУ-ын Принстоны Их сургууль болон Франц дахь Парисын Эдийн Засгийн сургуулийн  судлаачид Энэтхэгийн “Pradhan Mantri Gram Sadak Yojana” нэртэй зам барих том хөтөлбөрийг судалгааны шинэ техник ашиглан шалгаж үзжээ. Тус судалгааны дүнд төрөөс холбогдох тооцоог нь гаргаж, төлбөрийг нь төлсөн 500 гаруй зам огт баригдаагүй нь тогтоогдсон байна.  Судлаачдын үзэж буйгаар тус “алга болсон” замууд нь орон нутгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны үр дүн аж. Тэд зам бүтээн байгуулах гэрээг өөрт ашигтай, ур чадваргүй компаниудад хууль бусаар өгдөг байна. Дээрх замууд баригдаагүйгээс болж тосгоны 857 мянган иргэн хохирч үлджээ. 

 Эх сурвалж