Авлигаас болж Африк тивд жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй

A- A A+
Авлигаас болж Африк тивд жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй

Авлигын асуудлаас болж Африкийн улс орнуудад жил бүр 100 тэрбум ам.долларын хохирол учирч болзошгүй талаар тус тивийн холбооны ахлах мэргэжилтэн хэлсэн байна.

Этиоп улсад болсон Африкийн холбооны 30 дугаар уулзалт дээр Африк тивийн хөгжлийн асуудлыг хариуцдаг “Африкийн хөгжлийн төлөө сан”-гийн гүйцэтгэх захирал Эмманул Надозе үг хэлж, авлигын улмаас төсөөлж байснаас илүү их хэмжээний мөнгө алдаж байгааг тайлбарлажээ.

Тус сангийн саяхан хийсэн нэгэн судалгаагаар жил бүр 50 тэрбум ам.доллар алдагдаж байгааг нотолсон бөгөөд авлигаас олсон тэрхүү хууль бус орлогоо гол төлөв бусад тив улсад гаргаж хадгалдаг байна.

Авлигын асуудал зөвхөн Африкт бус бусад улс орнуудад ч байдаг, тиймээс Африкийн асуудлыг мөн адил шийдвэрлэхийн тулд олон улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай байгааг Надозе онцолжээ.

Африкийн холбооны уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 22-нд эхэлж, 29-нд дуусах бөгөөд “Авлигын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нь: Африкийн өөрчлөлт шинэчлэлд хүргэх тогтвортой арга зам” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм байна.

Эх сурвалж

Гватемала улсын Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүн авлигын хэрэгт холбогдлоо

Ерөнхийлөгч Жимми Моралест тусгай мөнгө шилжүүлэн өгсөн гэх авлигын хэрэгт Гватемала улсын Батлан хамгаалахын сайд асан генерал Виллям Мансила холбогдон баривчлагдсан талаар Прокурорын байгууллага нь мэдээлсэн байна.

Уг хэргийн талаар тодруулбал, тус улсын Батлан хамгаалах яам Ерөнхийлөгч Моралест 2016 оны 12 дугаар сараас хойш сар бүр түүний үндсэн цалин дээр “Онцгой хариуцлагын урамшуулал” гэх 7300 ам.доллар дансанд нь шилжүүлэн өгч байжээ.

Түүний ингэж урамшуулал авдаг асуудалтай холбогдуулан прокурорын байгууллага, Гватемала улсад ял шийтгэлийг завших явдлын эсрэг НҮБ-ын дэмжлэгтэй хороотой хамтран шалгалт явуулж, түүний халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгч Моралесын хувьд өмнө нь ердийн хошин урлагийн жүжигчин байсан бөгөөд авлигатай тууштай тэмцэнэ гэдэг амлалтаар энэ албан тушаалд гарч ирсэн бөгөөд түүний сонгуулийн санхүүжилтийн асуудал сүүлийн үед нилээд их маргаан дагуулж байгаа юм байна.

Харин генерал Мансилаг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, залилан үйлдсэн гэх үндэслэлээр баривчилжээ.

Эх сурвалж