ШРИ ЛАНКА УЛС ЗӨВХӨН АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГ ХЯНАХ ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ДЭЭД ШҮҮХТЭЙ БОЛНО

A- A A+
ШРИ ЛАНКА УЛС ЗӨВХӨН АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГ ХЯНАХ ШИЙДВЭРЛЭХ ТУСГАЙ ДЭЭД ШҮҮХТЭЙ БОЛНО

Засгийн газар хээл хахууль, авлига, санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх тусгай дээд шүүх байгуулах эхний алхмууд хийж эхэлжээ. 

Сайд нарын танхим Хууль зүйн сайд Талата Атукоралагийн тус шүүхийг байгуулах саналыг хүлээн авсан бөгөөд удахгүй парламентаар хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

Тус танхим нь 1978 оны Шүүхийн тухай хууль №2-т нэмэлт өөрчлөлт оруулж, 3 гишүүнтэй авлигын тусгай дээд шүүх байгуулах зөвшөөрөл өгчээ. Тэд хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын мэдээ сэтгүүлд шууд нийтлүүлсэн бөгөөд цаашид Парламент батлах эсэх асуудал шийдэгдэнэ. 

Ерөнхий сайд өчигдөр олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ тус дээд шүүх энэ оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж, авлигын хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэнэ гэсэн байна.

 Эх сурвалж