АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 8 дугаар сард хийсэн ажил болон АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээллээ.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх товч мэдээлэл
Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл харсан шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслах зогсоох чиглэлээр бодит ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Тухайлбал,
Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна. Цаашид буюу ирэх 9 дүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэн чухал бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлд иргэний хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулахад тодорхой үр дүнтэй ажилласан. Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой товч мэдээлэл
Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 837 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.
Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
2018 оны 8 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 33 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.
Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажлын чиглэлээрх товч мэдээлэл
Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хянан үзэж 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 12 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.3 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 199 хэргээр буюу 2,4 дахин өссөн байна. /2017 оны 8 дугаар сард 141 хэрэг байв/. Үүнээс
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зарим хэргийн товч мэдээлэл: