Журмын төслийг эрх бүхий албан тушаалтнуудаар хэлэлцүүллээ

A- A A+
Журмын төслийг эрх бүхий албан тушаалтнуудаар хэлэлцүүллээ

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нийт 80 гаруй хүн оролцсон хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны мэдүүлгийн талаар мэдээлэл өгөх, мэдэгдэл, тайлбарыг нээлттэй мэдээлэх журам”-уудын төслийг танилцуулж, асуулт хариулт өрнүүлсэн ба хэлэлцүүлэгт оролцогчид саналаа идэвхтэй илэрхийлсэн болно.

Дээрх журмуудыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нийцүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлэх, мөн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийг бүртгэх, хянах ажиллагааны цахим системийн шинэчлэлтэй уялдуулах зайлшгүй шаардлагын улмаас шинэчлэн боловсруулсан ба хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналыг тусган төслийг батлах юм.

Мөн журмын төслийг ЭНД  байршуулж санал авч байна.