Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

A- A A+
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалтад оролцогчдод сертификат гардууллаа

Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгуулан, өнөөдөр төгсөгчдөд сертификат гардууллаа.

Сургалтад Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн албан хаагчид бэлтгэхийн ач холбогдлыг онцлоод, сургалтыг үр дүнтэйгээр зохион байгуулсан СтАР санаачилгын зөвлөх Найжел Марк Бартлетт, Жонаттан Пол Бентон нарт талархал илэрхийлэн, төгсөгчдөд баяр хүргэв.

Авлигатай тэмцэх газар энэ сарын 16-ны өдөр мөн СтАР-ын төлөөлөгчидтэй хамтран дээрх нэр дурдсан долоон байгууллагын удирдлагуудыг оролцуулан “Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах стратеги, менежмент” сэдэвт семинарыг “Олон нийтийн төв”-д зохион байгуулна.