Зөвлөх үйлчилгээний зар

A- A A+
Зөвлөх үйлчилгээний зар

Авлигатай тэмцэх газар нь авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн мэдээллийн сангийн програм хангамж боловсруулах, шүүхийн шийдвэрийн эмхэтгэл гаргах бэлтгэл ажлын хүрээнд шүүхийн шийдвэрийг шивж оруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг судалгаа, шинжилгээ, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд гүйцэтгэх багийн гишүүд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Мэдээллийн  сан  бүрдүүлэх  болон  мэдээллийн  сан  дээр  ажиллаж  байсан туршлагатай;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  • Хууль, эрх зүйн болон статистикийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, эсхүл авлигын шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд,  хаяг, утасны дугаар
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:
Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба
5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар хот 14250

 Холбоо барих: 70112565 (Д.Жаргалан)