Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох аргачлал боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх этгээд нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, эсхүл авлигын шалтгаан, нөхцөлийг судлах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг:Монгол Улс Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 41Улаанбаатар хот 14250
Холбоо барих: 70112565 (Д.Жаргалан)