Өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгав

A- A A+
Өнгөрсөн долоо хоногт 353 эрүүгийн хэрэг шалгав

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байна.