Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, авлигын эрсдлийн асуудлаар хэлэлцэв

A- A A+
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, авлигын эрсдлийн асуудлаар хэлэлцэв

Авлигатай тэмцэх газар, “Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Олборлох үйлдвэрлэл дэх авлигын эрсдлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт АТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Австрали улсын Элчин сайдын яам, “Транспэрэнси интернэшнл Монгол” зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, “Тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхай”, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох харилцааны эрх зүйн зохицуулалт”, “Ашигт малтмалын лиценз олголт, тулгамдаж буй асуудал”, “Уул уурхайн салбарт гарч буй зөрчил, цаашид авах арга хэмжээ”, “Авлигын гэмт хэргийн нөхцөл байдал уул уурхайн салбарт” хэмээх сэдвүүдээр хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд уул уурхайн салбарт хийсэн ажлууд, гарч буй хүндрэл бэрхшээл, зөрчил дутагдлуудыг арилгах, цаашид хийгдэх ажлууд болон үр дүн, сайн туршлага, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлгийн дүнд гаргасан санал, санаачлага, тулгамдсан асуудлуудын талаар цаашид Засгийн газар болон холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр төлөвлөж байна.