ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: “Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд автомашин бэлтгэн нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: АТГХАА №АТГ/201901002-ТХ

Авлигатай тэмцэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Авлигатай тэмцэх газрын хэрэгцээнд автомашин бэлтгэн нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь дараах нэр багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1: Хөдөө ажлын автомашин 2 ширхэг, албан ажлын микро автобус 1 ширхэг;

Багц-2: Албан ажлын суудлын автомашин 3 ширхэг;

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь тухайн багцын төсөвт өртгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан/

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх (гэрээг хавсаргана).

Тендерийн баталгааны үнийн дүн: 

Багц-1: 4,960,000.00 /дөрвөн сая есөн зуун жаран мянган төгрөг/

Багц-2: 2,490,000.00 /хоёр сая дөрвөн зуун ерэн мянган төгрөг/

төгрөгийн тендерийн баталгааг багц тус бүр гаргаж ирүүлнэ

Тендерийг 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04-р сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн байрны хурлын зааланд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Байгууллагын хаяг:

Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн алба  Утас: (976)-70112565, (976)-70112477, Факс: (976)-70112458

Имэйл хаяг: bayarsaikhan@iaac.mn
Веб сайт: www.iaac.mn

Цахим хаяг:www.tender.gov.mn