ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2109.03.05

Тендер шалгаруулалтын нэр: “Авлигатай тэмцэх газарт Ширээний болон зөөврийн компьютер, компьютерийн дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох тендер

Тендер шалгаруулалтын дугаар: АТГХАА №АТГ/201901001-ТХ

Авлигатай тэмцэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Авлигатай тэмцэх газарт Ширээний болон зөөврийн компьютер, компьютерийн дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь нийлүүлэхээр санал болгож буй барааны үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй барааны үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан/

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тендерийн хамт 750,000 (Долоон зуун тавин мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Ширээний болон зөөврийн компьютер, компьютерийн дагалдах хэрэгсэл- 750,000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Хүчинтэй байх хугацаа: Нээснээс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө  доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. 

Дотоодын давуу эрх тооцохгүй. 

Байгууллагын хаяг:

Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн алба  Утас: (976)-70112565, (976)-70112477, Факс: (976)-70112458

 Имэйл хаяг: bayarsaikhan@iaac.mn

Веб сайт: www.iaac.mn