“Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сургалт зохион байгуулав

A- A A+
“Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран Орхон аймаг дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын удирдлага, албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулав.

Удирдамжийн дагуу энэ сарын 30-31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 гаруй албан хаагчид авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтын талаар сургалт зохион байгуулж, мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажиллагаатай танилцан зөвлөмж өгөв.

Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын ажилтан Б.Тэрбиш, ажилтан Д.Одонтуяа болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албаны дарга Н.Цэрэнсамбуу, ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг, Ө.Одбаатар нар ажилласан байна.