“Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны арга зүй” сургалт зохион байгуулав

A- A A+
“Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны арга зүй” сургалт зохион байгуулав

АНУ-ын Дипломат аюулгүй байдлын албаны олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах газар, тус улсын Татварын албаны мөрдөн шалгах ажиллагаа явуулах газар, Техникийн туслалцаа үзүүлэх хэлтэс болон Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын хамтарсан хүчнээс “Санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны арга зүй” сэдэвт сургалтыг Авлигатай тэмцэх газартай хамтран “Олон нийтийн төв”-д 2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ФАТФ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийв. Сургалтад шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд болон санхүү, татварын албаны мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтыг бодит жишээ баримт дээр тулгуурлан, оролцогчдыг багуудад хуваан, хувийн идэвхтэй оролцоог бий болгон зохион байгуулсан нь оролцогч бүрт хүртээмжтэй байсны сацуу шаардлагатай мэдлэг, чадварыг олж авахад чухал арга хэмжээ болжээ.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сургалтыг хааж үг хэлэхдээ “Мөнгө угаах гэмт хэрэг болон бусад төрлийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг, оролцоо бүхий байгууллагуудыг оролцуулсан нь оролцогч бүрийг бусад байгууллагын байр сууринаас тухайн тохиолдлыг үнэлэн, шинжлэн судлах боломж олгосон төдийгүй цаашид энэхүү төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад хамтарсан багийн арга барилаар ажиллах нь үр дүнтэй гэдгийг харуулсан сургалт боллоо” хэмээн онцлон тэмдэглэв.

Сургалтыг цаашид түвшин ахиулан цувралаар зохион байгуулна.