АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 9 ЗӨВЛӨМЖ

A- A A+
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 9 ЗӨВЛӨМЖ

Авлигын асуудал нь зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтантай харилцахад хувийн хэвшлийн хувьд яригддаг байсан бол өдгөө бизнесийн байгууллагын дотор болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцаанд авлигын эрсдэл үүсдэг болжээ. Аливаа компани, түүний аль нэг ажилтны хууль бус ганцхан үйлдэл тухайн бизнесийг бүхэлд нь эрсдэлд оруулах үр дагавартай учраас тэдгээрээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Бизнес эрхлэгчид нэг талаас авлигын хохирогч, хүлцэн тэвчигч, нөгөө талаас хахуульдагч байх тохиолдол олон. Тиймээс авлигын эрсдэлээс өөрийгөө болон бизнесээ хамгаалахын тулд хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг судалж ойлгох, танд хэрхэн хамаарч болох талаар мэдэх хэрэгтэй. Монгол Улсад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг 2006 онд шинэчлэн баталсан Монгол Улсын Авлигын эсрэг хууль, 2012 онд баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн Авлигын гэмт хэрэг бүлгээр тус тус нарийвчлан зохицуулдаг. Ялангуяа, 2017 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчилж, 4 мөн авлигын гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгосон буюу материаллаг хохирол шаардахгүй, өөртөө болон бусдад давуу байдал олгосноор гэмт хэрэг гэж тооцохоор өөрчилсөн нь хувийн хэвшлийнхэн зайлшгүй уншиж судлах шаардлагыг бий болгож байгаа юм. Иймд авлигын эсрэг хууль тогтоомжоос бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаандаа анхаарвал зохих зохицуулалт, мөн бизнесийн байгууллагууд авч хэрэгжүүлбэл зохих есөн зөвлөмжийг энэхүү товч гарын авлагад багтаав.

Авлигаас урьдчилан сэргийлэх 9 зөвлөмжийг та ЭНД ДАРЖ үзнэ үү.