Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 276 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Өнгөрсөн долоо хоногт 272 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 370 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 276 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 255, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 8, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.
Одоогоор ажиллагаанд 97 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.