“ШУДАРГА ЁС” СЭТГҮҮЛИЙН 2020 ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

A- A A+
 “ШУДАРГА ЁС” СЭТГҮҮЛИЙН 2020 ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Шударга ёсыг бэхжүүлэх, зохицуулах сайн засаглалын болон хууль эрх зүйн орчны онол, арга зүйн асуудал, авлигын шалтгаан, нөхцөл судлал, олон улсын үйл ажиллагаа, сайн туршлагын асуудлаар голлон нийтэлдэг дээрх сэтгүүлийн энэ дугаарт УИХ-ын дарга Г.Занданшатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нарын ярилцлага болон  Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөгч Н.Тамир, Ч.Жаргалбаатар, Б.Батбилэг, мөрдөгч А.Мөнхбаяр, Б.Тэмүүжин, Ц.Золзаяа, Б.Эрдэнэсайхан, Д.Цогтоо, Б.Балдандорж нарын мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой нийтлэлүүд багтсан байна. Тодруулж хэлбэл, “Авлигын тухай ойлголт, авлигын илрэх хэлбэр, авлига үүсэх нийгэм эдийн засгийн үндэс”, “Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, олон нийтийн итгэлийг олох нь”, “Эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай”, “Хулгайлагдсан хөрөнгийг царцаах, буцаах авах асуудал”, “Дэвшилтэд технологийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах асуудал” зэрэг сэдэвт нийтлэлүүд багтсан байна.

"ШУДАРГА ЁС" СЭТГҮҮЛ 2020 (19)