Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

A- A A+
Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 39 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 55 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 457 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэн 14 хэргийг хааж,  2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 438 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.