Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Улсын Их Хурлаас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын гишүүний хувьд төсвийн хариуцлага, сахилга батыг сахиулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, салбарын албан хаагчдын сонирхлын зөрчлийг зохицуулах зэрэг амаргүй ажлуудыг эхлүүлж буй энэ хариуцлагатай мөчид Таны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын шударга байдлын үнэлгээ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж байна.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулиар төрийн байгууллага албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой үүргийг хүлээдэг. Дээр дурдсан үйл ажилллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын ёс зүйн соёлыг хөгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад баримтлах зөвлөмж, санамжийг энэхүү гарын авлагад багтаан Танд толилуулж байна.
Гарын авлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.