Байшин барилгын хананд авлига, хээл хахуулийн эсрэг зураг зурж олон нийтийг соён гэгээрүүлнэ

A- A A+
Байшин барилгын хананд авлига, хээл хахуулийн эсрэг зураг зурж олон нийтийг соён гэгээрүүлнэ

Казахстан Улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр тус улсын хот, тосгоны төв гудамжны байшин барилгын хананд авлига, хээл хахуулийн хор уршгийг таниулах зураг байрлуулан олон нийтийг соён гэгээрүүлнэ гэжээ. Тус зургууд нь олон нийтийг зөв үйлдэл хийх, биеэ авч явах зөв загварт сургана гэж үзэж байна.

Эхний зургийг Алмата хотод энэ зун гаргажээ. Одоогийн байдлаар ийм төрлийн 35 төсөл хэрэгжиж хот болон тосгоны олон давхар орон сууцны хананд байршуулаад байна. Авлигын эсрэг зургуудын үндсэн сэдвүүдэд шударга ёс, эх оронч үзэл зэргийг агуулсан олны танил хүмүүсийн хэлсэн үг оруулжээ.

Эх сурвалж