Хотын хуучин дарга, түүний туслах нарын авлигын хэргийг 1 дүгээр сард шүүнэ

A- A A+
Хотын хуучин дарга, түүний туслах нарын авлигын хэргийг 1 дүгээр сард шүүнэ

Авлигын хэрэгт буруутгагдаад буй Массачусетс мужийн Фолл Ривер хотын захирагч асан болон түүний Тамгын газрын даргыг шүүх хурал ирэх оны эхээр товлогджээ.

Нэгдсэн Улсын Дүүргийн шүүхийн шүүгч Дуглас Вудлок энэ долоо хоногт болсон шүүх хуралдааны үеэр Фолл Ривер хотын захирагч асан Жэсиел Корреиа II ба Ген Андраде нарын шүүх хурлыг 1-р сарын 13-нд эхлүүлэхээр төлөвлөж байна гэж хэлснийг Herald News мэдээлэв.

Өмгөөлөгчдийнх нь эсэргүүцлийг үл харгалзан тэднийг хамтад нь шүүж байгаа бөгөөд шүүх хурлыг 5-р сард хийх байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшилсон юм.

Захирагч Корреиад холбооны хуулийг үндэслэн нийт 24 ял сонсгосон ба прокуроруудын зүгээс түүнийг хотод нь бизнес эрхлэх гэж байсан марихуаны наймаачдаас 600,000 долларын хахууль авсан, гар утасны аппликейшний компанийнхаа хөрөнгө оруулагчдаас 300,000 орчим доллар луйвардсан гэж нотолж буй юм.

Андрадегийн хувьд марихуаны худалдаа болон хээл хахуулийн гэмт хэрэг үйлдэхэд нь захирагч Корреиад тамгын газрын даргынхаа хувиар туслалцаа үзүүлсэн хэргээр зургаан зүйл ангиар ял сонсоод байна.

Тэд хоёулаа энэхүү мэдэгдлийг удаа дараа няцааж, энэ нь улс төрийн зорилготой хэмээж байв.

Андрадегийн өмгөөлөгч Чарльз Ранкин, Корреиагийн өмгөөлөгч Кевин Реддингтон нар коронавирусын эрсдэл үргэлжилсээр байгааг харгалзан шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн байна.

Эх сурвалж

 

CIAA албан тушаалтнуудыг хахуулийн хэргээр баривчлав

Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шалгах комисс (CIAA) Бутвалын Цагдаагийн газрын дарга Шива Чандра Сахани болон түүний эхнэр Нирмала Кеват нарыг иргэдээс хахууль авч байх үед нь баривчилжээ.

Тус комиссын Бутвал дахь салбарын мэдээллийн ажилтан Суреш Бхусалийн ярьснаар Цагдаагийн дарга Шива Чандра Сахани болон түүний гэргий Нирмала Кеват нар иргэдийг батлан даалтад гарахад нь тусласныхаа хариуд хахууль нэхсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. 

Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг шалгах комиссын мэдээлснээр Сахани, Кеват нар тухайн иргэдээс 400,000 рупи авч байгаад баригдсан байна. Мөн комисс нь Мургиа дахь ойн хэлтсийн байгаль хамгаалагч Прем Чандра Бисвокармаг иргэдээс 12,000 рупийн хахууль авч байхад нь баривчилжээ.

Эх сурвалж