Бүгд Найрамдах Киргиз Улсын Гаалийн албаны Дэд дарга асан Матраймовыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

A- A A+
Бүгд Найрамдах Киргиз Улсын Гаалийн албаны Дэд дарга асан Матраймовыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

Сэтгүүлчдийн төвлөрсөн шалгалтын үр дүнд хэдэн зуун сая ам.доллар улсаас гаргасан авлигын сүлжээг илрүүлж Гаалийн албаны Дэд дарга асан Раймбек Матраймовыг баривчилжээ.

Киргизийн Үндэсний аюулгүй байдлын төрийн хороо /ҮАБТХ/ нь Матраймовыг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баривчилсан талаар мэдэгдсэн байна.

10 дугаар сарын 17-ны өдөр, ҮАБТХ-ны шинээр томилогдсон удирдлага Матраймов болон түүний хамтрагчдын улсын сан хөмрөгт их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгаж байгаа талаар мэдэгдсэн.

RFE/RL's Киргиз болон “Kloop” мэдээний цахим хуудас нар хамтран Матраймовт төвлөрсөн шалгалт хийсний үр дүнд, 2019 оны 11 дүгээр сард Истанбул хотноо бусдад хорлогдсон Уйгар бизнес эрхлэгч Аиеркен Саймайтигаар дамжуулан улсаас мөнгө гаргасан авлигын сүлжээг илрүүлжээ.

Саймайти нь бусдад хорлогдохоосоо өмнө Киргиз Улсаас хэрхэн мөнгө гаргаж байсан талаар санхүүгийн тайланг сэтгүүлчдэд гаргаж өгсөн.

Матраймов болон түүний гэр бүлийн гишүүд Саймайтитэй ямар нэгэн холбоогүй бөгөөд Гаалийн албанд холбогдох ямарваа авлигад хамааралгүй хэмээн гомдол гаргажээ.

Эх сурвалж