Киргиз Улсын Тусгай алба Дээд шүүхээ авлигын хэрэгт буруутгажээ

A- A A+
Киргиз Улсын Тусгай алба Дээд шүүхээ авлигын хэрэгт буруутгажээ

Киргиз Улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хороо Дээд шүүхээ нууц албаны мэдээллийг задруулсан болон авлигын хэрэгт буруутгасан байна. “Орон нутгийн шүүх”-ийн байгууллагад мэдээлэл, технологийн систем нэвтрүүлэх явцад хэрэг үйлдэгдсэн байна.

Уг хэрэгт Киргизийн Дээд шүүх болон мэдээлэл, технологийн компанийн удирдлагуудыг буруутгажээ.

Шүүхийн эрх бүхий албан тушаалтнууд уг хэрэгт холбогдсон талаар тусгай албанаас мэдээлсэн.

Киргиз Улсын Эрүүгийн хуулийн авлигын хэрэгт хамаарах 319 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах бөгөөд нотлон баримтаар тогтоогдсоныг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад системийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байсан “Бизнес, инноваци төв” компанийн удирдлага болон улсын дээд шүүхийн захиргаа тусламжийн хөрөнгийн ихэнх хэсгийг шамшигдуулсан нь тогтоогджээ. Европын холбооноос буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт хийжээ.

Шинээр нэвтрүүлсэн мэдээлэл, технологийн систем нь техникийн үйлчилгээний хугацаа дууссан, дахин шинэчлэх боломжгүй, хуучирсан бүтээгдэхүүн байсантай холбоотойгоор салбар хоорондын “Тунтук” гэх цахим сүлжээнд нэгтгэх боломжгүй нөхцөл үүссэн байна.

Дээд шүүх болон мэдээлэл технологийн зарим нэг компанид 10 дугаар сарын 21-ний өдөр нэгжлэг явуулан хяналт шалгалт хийжээ.

Уг үйл ажиллагааны үр дүнд нь “Бизнес инноваци төв”-ийн тэргүүн болон Дээд шүүхийн Шүүн таслах үйл ажиллагааны хэлтсийн дэргэдэх “Адилет сот” байгууллагын удирдлагыг баривчилсан байна.

Эх сурвалж


Казахстан Улсад 2020 он гарсаар хичнээн хэмжээний авлигын хэрэг бүртгэгдсэн бэ?

Авлигын хэргийн улмаас  улс төрийн 9 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Стратеги, үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн дарга Нурлан Жаксимбетов   2020 он гарсаар авлигын 2140 хэрэг бүртгэгдсэн, үүнээс авлигын хүнд гэмт хэрэг 15 хувиар өссөн талаар мэдээлсэн тухай Liter.kz. цахим сүлжээнд дурджээ.

Тогтолцооны шинжтэй авлигын 102 хэрэг, бизнесийн хүрээн дэх хууль зөрчсөн авлигын 154 хэргийг тус тус таслан зогсоосон бөгөөд хохирлын хэмжээ нь 39,5 тэрбум тенге болсон нь өмнөх оноос өссөн байна.

Он гарснаас хойш авлигын хэргээр улсын хэмжээний 34,  бүс мужийн 72, хотын болон дүүргийн түвшний 89 удирдах албан тушаалтан эрүүгийн хэрэгт холбогджээ.

Дунд шатны албан тушаалтнуудын авлигын хэргийн улмаас улс төрийн 9 албан тушаалтан чөлөөлөгдсөн байна.

Янз бүрийн түвшний 34 удирдах албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсан бол 14 улс төрийн албан тушаалтан чөлөөлөгдөхөөр байна.

Цар тахлын үеийн авлигын эсрэг 170 гаруй үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 800 орчим санал хүсэлтийг төрийн байгуулагуудад хүргүүлсэн байна.

Эх сурвалж


Трамп Байдэны гэр бүлийн авлигын хэргийг нуун дарагдуулсанд Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруутгав

Вашингтоны засаг захиргааны тэргүүн Дональд Трамп бямба гаригт Америк Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозэф Байданы гэр бүлийн авлигын үйлдлийг нуун дарагдуулахыг оролдсонд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг буруутгасан байна.

Охай мужид зохион байгуулсан сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон дахь короновирусын нөхцөл байдалд хэтэрхий их анхаарч, бусад асуудалд бага анхаарч байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэрээр сонгуулийн урьдчилсан санал хураалтын үеэр хэвлэл мэдээллээр зөвхөн ковид, ковидын тухай дурдаж америкчуудыг айлгахыг оролдсон гэжээ. Түүний энэ мэдэгдлийг Америкийн мэдээний сувгууд шууд дамжуулсан байна.

“Энэ бүгд Байдэны гэр бүлийн авлигын хэргийг нуун дарагдуулах оролдлого байсан” гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр New York Post сонинд Байдэны хүү Хантерын цахим шууданг нийтлэхээс татгалзсан нь “авлигыг нуун дарагдуулахад бэлэн байгааг” нотлон харуулж байна гэжээ.

Цахим шууданд Байдэны хүү Хантер эцгийгээ тус улсын дэд ерөнхийлөгч байх үед Украины эрчим хүчний Burisma Holdings компанийн төлөөлөгчидтэй уулзуулсан, уг компанийн төлөөлөл Хантерээс эцгийнх нь нөлөөг хэрхэн ашиглаж болох талаар зөвлөгөө өгөхийг асуусан талаар мэдээлжээ. Трамп Байдэныг хууран мэхлэгч, Украин, Хятад Улсад авлигын хэрэгт холбоотой гэж буруутгасан байна.

Харин Жозэф Байдэны зүгээс Трамптай пүрэв гаригт хийсэн мэтгэлцээний үеэр түүний хүү Хантер нь гадаадын улс орны харилцаа холбоонд ёс суртахуунаас ангид зүйл байхгүй гэж мэдэгджээ.

Хантер Байдэн нь 2014-2019 онд Burisma компанийн удирдах зөвлөлийн гишүүн байсан бөгөөд уг компанийн үйл ажиллагааг шалгах ажлыг эхлүүлсэн Украин Улсын ерөнхий прокурор Виктор Шокиныг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг түүний эцэг дэд ерөнхийлөгч байхдаа гаргаж байжээ. В.Шокин ажлаасаа чөлөөлөгдсөн, мөн компанийг хянан шалгах үйл ажиллагаа зогссон байна. Украины Мөрдөн байцаах улсын хороо В.Шокиноос гаргасан Жозэф Байдэны зүгээс түүний ажилд саад учруулж байсан тухай мэдэгдлийн дагуу 2020 оны 2 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж