Нийтийн албанд томилогдох 153 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

A- A A+
Нийтийн албанд томилогдох 153 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газар 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 153 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 122 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 422 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.