58 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгаж байна

A- A A+
58 албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газар 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 20 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.  

Эдгээрээс 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг зөрчилтэй гэж үзэв. Зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтан Э-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэлтэй байна.

Одоогоор ажиллагаанд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.