Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг мөрдөн байцаах, яллах ажиллагааны өнөөгийн чиг хандлага

A- A A+
Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг мөрдөн байцаах, яллах ажиллагааны өнөөгийн чиг хандлага

НҮБ-ын үүсгэн байгуулсан Олон улсын санхүүгийн хариуцлага, ил тод, шударга байдлын ажлын хэсгийн зүгээс татварын эрх зүйн зохицуулалт, авлигатай тэмцэх тухай хууль тогтоомж, хөрөнгө буцаан олгох журам, жинхэнэ өмчлөгчийг илчлэх шаардлага болон хөгжиж буй улс орнуудаас хууль бус хөрөнгийг гадагшлуулах урсгалыг тогтвортой байлгах, гадаадад байршуулсан авлигын мөнгө буцааж авах ажлыг хурдасгах олон улсын хэм хэмжээ зэрэг чиглэлээр шинэчлэл хийх тухай зөвлөмжүүдийг удахгүй гаргах болно.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн харилцааны газар энэхүү ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсгийн гаргах зөвлөмжийг тусдаа баримт бичиг болгон гаргах юм.

Гаагийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуулийн доктор Абиола Макинва гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг мөрдөн байцаах, яллах ажиллагааны чиг хандлагад дүн шинжилгээ хийсэн маш сайн бүтээл туурвисан ба уг ажлын үр дүнг хураангуйлан доор тайлбарлав.

Энэхүү судалгааны ажилд улс төрийн хүсэл зориг дутагдах, мэдээллийн тэгш бус байдал, уламжлалт эрүүгийн ял шийтгэлийн алдаа дутагдалтай байдал зэрэг авлигын улмаас бий болсон системийн асуудлыг авч үзсэн. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 39-р зүйлд анхааруулснаар улс орнуудын эрх баригчид болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах нь авлигын эсрэг хууль сахиулах ажиллагааны салшгүй хэсэг юм. Бодит байдал дээр гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа хүмүүс болон прокурорын байгууллага хамтран ажиллах нь эцсийн ял шийтгэлийг бууруулж болзошгүй юм. Ийм тохиролцоо хийхийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх эсвэл харилцан тохиролцож хэргийг шийдвэрлэх гэх мэтээр нэрлэдэг.

Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх нь улс орнуудад түгээмэл болж, авлигатай тэмцэх арга замыг эрс өөрчилж байна. Хэдийгээр хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх нь гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг шийдвэрлэх уламжлалт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны сул талыг даван туулах прагматик, шинэ механизм байж болох ч энэ нь шоронд суулгахаас зугтаалгах боломж байж болохгүй бөгөөд мөн гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хүнд гэмт хэргийг хөнгөрүүлэн тооцох нөхцлийг үүсгэх ёсгүй. Гэвч шүүхийн бус арга замаар шийдвэрлэх нь гадаадын албан тушаалтны хээл хахуулийн эсрэг тэмцэлд таатай нөхцлийг бүрдүүлэх ба хээл хахуулийн эсрэг тэмцэх ажлыг авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлж байгаа нь хамгийн чухал юм.

Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх улс орнуудын дэмжиж буй 4 шалтгаан байдаг. Үүнд:

1. Үр ашгийн хэрэгцээ шаардлага

2. Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хөхүүлэн дэмжих шаардлага

3. Авлигын маргааныг хүнлэг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага

4. Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх процессийн эрэлтийн талын хэрэгцээ шаардлага

Хууль дээдлэх байдал, давтан гэмт хэрэгтэй холбогдуулан шинээр яригдаж буй, хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх энэхүү тогтолцоог шүүмжлэх байр суурь нэлээд гардаг. Иймд гарсан шүүмжлэлд нухацтай анхаарал хандуулж, хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх арга замыг ял шийтгэлээс зайлсхийх хэрэгсэл болгохоос урьдчилан сэргийлэхийн тулд шүүхийн хяналт, иргэний нийгмийн оролцоо шаардлагатай байдаг.

Гадаадын албан тушаалтны хээл хахуулийн улмаас бий болсон авлигын хор уршиг, зохисгүй засаглал, авлигын бусад үр дагаврыг арилгах нь туйлын хэцүү тул хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь эрүүгийн ял шийтгэл ногдуулах замаар асуудлыг шийдэхээс илүү зохистой юм. Энэ байдал нь хөгжиж буй орнуудад таамаглахын аргагүй нүүрлэсэн байдаг бөгөөд ялангуяа КОВИД-19 халдварын улмаас үүссэн нөхцөлд илүү илэрч байсан. Олон улсын санхүүгийн хариуцлага, ил тод, шударга байдлын ажлын хэсгийн үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хээл хахуулийн хэргийг шүүхийн бус арга замаар шийдвэрлэх бодлогыг эхлүүлнэ гэдэгт найдаж байна.

Эх сурвалж