Авлигын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

A- A A+
Авлигын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

АНУ-ын Хууль зүйн яам, Үнэт цаас, арилжааны хорооноос гаргасан “Гадаад албан тушаалтны авлигын практикийн тухай хууль”-ын дагуу авч үзвэл Голдман Сакс корпорацийн авлигын асуудал нь авлигыг бууруулах чухал зорилтыг эргэн сануулсан. Авлига нь эмзэг эдийн засгийн хөгжилд хор хөнөөлтэй нөлөө үзүүлж, олон мянган гэмгүй энгийн иргэдэд хор хохирол учруулж байгаа нь мэдээжийн хэрэг юм. Энэхүү хор хөнөөлийг хөгжиж буй орнуудад үүсэж буй хүндрэл бэрхшээлийн цар хүрээгээр илэрхийлдэг.

Улс төр, эдийн засгийн авлига нь засгийн газрын зүгээс хязгаарлагдмал нөөцийг ард иргэдийн ашиг тусын тулд хуваарилж буй хуваарилалтад саад учруулдаг. Зохих шалгуурыг хангаагүй корпорациуд хээл хахууль өгөх замаар засгийн газартай гэрээ байгуулдаг. Авлигын улмаас эдийн засгийн хөгжлийг дэмжих зах зээлийн хүчин зүйлийн ажиллагаа алдагддаг тул хувийн бизнес эрхлэгчид үнэтэй хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломжоо алддаг. Эцэст нь эдгээр бүх хүч нэгдэж, төрийн чухал байгууллагуудыг доройтуулж, улмаар амьдралын түвшин буурдаг.

Дэлхийн банкны тооцооллоор авлига ихтэй орнуудын дундаж орлого нь авлигын түвшин багатай орнуудын гуравны нэг орчим болж байна. Ийм улс орнуудад нялхсын эндэгдэл ойролцоогоор 3 дахин их, бичиг үсэг тайлагдсан иргэдийн харьцаа 25 хувиар бага байна.

Авлигад идэгдсэн улс орнууд авлигын түвшин багатай улсуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ бага байдаг. Хөрөнгө оруулагчид өндөр эрсдэлтэй, авлигад автсан орнуудад хөрөнгө оруулах дургүй байдаг.

Хөгжиж буй эдийн засагтай улс орнууд дийлэнхдээ авлигад нэрвэгдэж, эдийн засгийн хөгжил удааширсан байдаг. Авлигын нөлөөгөөр аливаа нөөц үр ашиггүй байдлаар хуваарилагдаж, зах зээлийн харилцаанд бэрхшээл гарч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар мууддаг.

Малайз Улсын эдийн засаг сүүлийн арван жилд тасралтгүй өсөж байна. 2010 оноос хойш Малайз Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 5.4 хувьтай байна. Малайз Улс хөдөө аж ахуй, түүхий эдэд суурилсан эдийн засгаас үйлдвэрлэл, үйлчилгээнд суурилсан эдийн засагт шилжиж байгаа. Малайз улс одоогоор цахилгаан хэрэгсэл, электроникийн эд ангийн экспортоор тэргүүлэгч улс болжээ.

Тус улсад орлогын тэгш бус байдал тулгамдсан асуудал хэвээр байна. Малайз Улсын иргэдийн 40 хувь нь хүн амын 60 хувьтай тэнцэх хэмжээний ашиг орлого олж чаддаггүй ажээ. Малайз Улс нь ажилах хүчний эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийг анхаардаг.

Голдман Сакс корпорацийн шуугиантай холбогдуулан тус улсын анхны удирдагч авлигын хэргээр ял авсны улмаас Малайз Улсад авлигыг ихээхэн анхаарах болжээ.

Тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак 2009 оноос 2018 он хүртэл ажиллахдаа Малайз Улсын баялагийн сан (1MDB)-гаас хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан. Түүний үйлдсэн хэргийн улмаас ноён Нажиб болон Их Британи Улсаас Малайз Улс тусгаар тогтносон цагаас эхлэн 61 жилийн турш тус улсыг удирдаж байсан түүний эрх баригч намаас Малайзын ард түмэн татгалзсан юм.

Энэхүү авлигын хэргийн гол буруутан нь Голдман Сакс корпораци байв. Уг хэргийг Голдман Сакс корпорацийн хуучин удирдлагууд, Малайз Улс болон Абу Дабигийн засгийн газрын албан тушаалтнууд гүйцэтгэж, Малайз Улсын баялагийн сангаас 6.5 тэрбум гаруй долларын хөрөнгө хулгайлжээ.

Малайз Улс 2018 оноос хойш эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд тус улс авлигын индексийн хамгийн өндөр буюу 53 оноо авсан. Малайз Улс авлигатай тэмцэх агентлаг байгуулж, засгийн газрын шударга байдлыг нэмэгдүүлэх таван жилийн зорилт дэвшүүлжээ. Үүний хүрээнд 1500 орчим хүн авлигын хэрэгт холбогдсон байна

Эх сурвалж