2 сая ам.долларын хахууль авсан хоёр этгээдийн хорих ялын хэмжээг шүүхээс бууруулж 201 мянган ам.долларын торгууль ногдуулжээ

A- A A+
2 сая ам.долларын хахууль авсан хоёр этгээдийн хорих ялын хэмжээг шүүхээс бууруулж 201 мянган ам.долларын торгууль ногдуулжээ

Анхан шатны шүүхээс Япон Улсын хоёр иргэнд 5.6 жилийн хорих болон 200944 ам.долларын торгуулийн ял оногдуулаад байсныг 12 дугаар сарын 02-ны өдөр болсон хяналтын шатны шүүхээс өөрчилсөн байна. Катутоши Ишибэ (55 настай) болон Такаки Масуи (57 настай) нарт 3 жил, 7 сар, гурван долоо хоногийн хорих болон торгуулийн ял оногдуулахаар болсон байна. Хоёр япон иргэнийг хээл хахуульд авсан мөнгөний хэмжээгээр буюу 1 сая ам.долларын торгууль тус бүрдээ төлөхийг шаардсан байна.

Торгуулийг төлөхгүй бол хорих ялын хэмжээ нэмэгдэхийг тэдэнд анхааруулсан байна. “Сингапурын хувийн салбар дахь хамгийн жигшүүртэй хэрэг” хэмээн 199 хуудас бүхий ялын тогтоолыг танилцуулахдаа Шүүгч Чан Сенг Онн онцлов.

Масуи болон Ишибэ нарыг Сингапур Улсын иргэн Ко Пи Чангаас 2004-2007 онд хээл хахууль авсан хэргийг ялын 28 зүйлээр зүйлчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2018 онд гаргасан юм.

Дээрх хоёр иргэн Нишо Ивай Корпорацийн (Nissho Iwai Corporation) Сингапур дахь салбарт томилогдон ажиллаж байсан юм.

Эх сурвалж