Узбекистан Улсын Ерөнхийлөгч асны охины хөрөнгийг царцаасан шийдвэрийг цуцлахаар болов

A- A A+
Узбекистан Улсын Ерөнхийлөгч асны охины хөрөнгийг царцаасан шийдвэрийг цуцлахаар болов

Узбекистан Улсын Ерөнхийлөгч асан Каримовын охин Гульнара Каримовагийн царцаагдсан байсан 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг цуцлах тухай шийдвэрийг Щвейцарийн шүүхээс гаргав.

Бараг 1 тэрбум ам.долларын авлигын хэрэгтэй холбоотой 2018 оны шүүхийн тогтоолоор 350 сая ам.долларын хөрөнгийг царцаасан байсныг Холбооны хяналтын шатны шүүх авч хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэмэмжлэлийн дагуу Гибралтар дахь Такилант ХХК-ийг хууль ёсны ашиг хүртэгч нь мөн гэж шийдвэрлэсэн байна.

Энэ хэрэг 2012 оноос эхтэй юм. Каримова болон хэд хэдэн узбек иргэний мөнгө угаалт, хээл хахуультай холбоотой ихээхэн хэмжээний мөнгө Швейцарийн банкинд төвлөрсөн юм. 2013 оноос Каримоваг шалгаж эхэлсэн. “Швейцарийн прокуроруудад энэхүү 350 сая ам.доллар хууль бусаар олсон гэдгийг нотлох баримт байхгүй юм“ хэмээн Каримовагийн өмгөөлөгч Мангеат мэдэгдсэн.

Энэхүү шийдвэр нь Узбекистан Улсад бус харин Каримовад мөнгө буцаан авахад хэрэгтэй том ялалт буюу эрх зүйн хамгаалалт юм. Өнгөрсөн есдүгээр сард Швейцарийн прокурорын байгууллагаас Узбекистан Улсад 131 сая щвейцари франк (146 сая ам.доллар) төлөхийг зөвшөөрсөн юм. Энэ нь тус хэргийн холбогдогч өөр нэг хүнтэй холбоотой бөгөөд тус улсын хэд хэдэн банкинд ойролцоогоор 650 сая щвейцари франк царцаагдсан байгаа юм.

Каримова 6 жилийн турш ямар нэгэн эрх зүйн туслалцаа авах боломжгүй, гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй хорионд байгаа юм хэмээн түүний өмгөөлөгч Мангеат онцолсон юм. Ийм байдалд байлгаж байгаа нь түүнийг үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхийг нь хязгаарлах шалтгаан болохгүй хэмээн тэрээр нэмж мэдэгдсэн.

Энэ оны гуравдугаар сард Узбекистан Улсын Дээд шүүх Гульнараг мөнгө угаасан хэрэгт буруутайд тооцон 13 жилийн хорих ял оноогоод байсан юм.

Эх сурвалж