Төв Азиас БНХАУ руу баригдаж буй хийн хоолой барих ажлаас хэдэн арван саяар тоологдох мөнгө завшсан байна

A- A A+
Төв Азиас БНХАУ руу баригдаж буй хийн хоолой барих ажлаас хэдэн арван саяар тоологдох мөнгө завшсан байна

Казахстан Улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хүргэн Тимур Кулибаев нь хийн хоолой барих төслөөс мөнгө завшсан асуудлыг Финансиал Таймс сонин мэдээлжээ. Кудибаев нь Казахстан Улсын хамгийн баян болон нөлөө бүхий хүмүүсийн нэг юм.

“Клептокопия: хэрхэн “бохир мөнгө” дэлхийг эзэлж буй тухай” номонд Казахстан Улс дахь авлигын асуудлыг хөндсөн байна. Мөн 2004-2014 онд цахим харилцааны алдагдсан мэдээлэлд үндэслэн хэрхэн Кулибаев ЕТК компаниар дамжуулан мөнгө завшсан асуудлыг гаргасан байна. Тус номыг Бержес бичсэн байна.

Файнэнсиал таймс сонины мэдээлж буйгаар ЕТК компани нь Украин болон ОХУ-ын үйлдвэрүүдэд ган нийлүүлэн хэт өндөр үнээр хоолой худалдан авсан байна. БНХАУ-ын Жиансу Шанганг компаниас нэг тонныг 935 доллараар авч оросын үйлдвэрт нийлүүлэхдээ нэг тонныг нь 1500 доллараар нийлүүлж байсныг номонд дурьджээ. Энэхүү схемын үр дүнд тус ЕТК компани 75 сая ам.долларыг олсон байна.

Файнэнсиал таймс сонины онцолсноор энэхүү мөнгөний ихэнхи хэсгийг ЕТК-ийг тэргүүлэгч оросын бизнес эрхлэгч Александр Карманов бус харин Тимур Кулибаев авч байсан байна.

Цахим захидлуудаас энэхүү схемын үр дүнд Кулибаев ашгийн 70 хувийг буюу 53 сая ам.долларыг авах ёстой байсан талаар нийтлэлд дурьджээ. ЕТК-ийн удирдлагад Кулибаев өөрийн итгэмжлэгдсэн хүнийг оруулах тухай цахим захидлуудад дурдсан байсан ба 2012 оны 12 дугаар сард ЕТК-ийн хувь нийлүүлэгчдийн эгнээнд казакстаны бизнес эрхлэгч Мурат Балапанов орж ирсэн ба улмаар тус компанийн ерөнхийлөгч болсон байна.

Дээрх асуудлуудыг Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев нас нөгчөхөөсөө өмнө “ОХУ болон Казахстан Улсын хоорондох өргөн хүрээний авлигын асуудал” хэмээн өөрийн фэйсбуук хуудсанд нийтэлж байжээ. Айсултан Назарбаев 2020 оны наймдугаар сард Лондон хотноо нас барсан байдалтай олдсон юм. Кокаин хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн задлан шинжилгээний хариу гарч байжээ.

Эх сурвалж