Цар тахал авлигыг газар авахуулж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөшгиж чадах уу?

A- A A+
Цар тахал авлигыг газар авахуулж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөшгиж чадах уу?

Коронавирусын цар тахлын улмаас улс орнуудын засгийн газрууд хөл хорио зарласан даруйд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд нөхцөл байдлыг өөрсөндөө ашигтай байдлаар ажиллаж эхлэв. Үүссэн нөхцөл байдал нь авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн сурвалжлах сэтгүүлчдэд шинэ сорилт бий болгож байна.

“Вирус бид бүгдэд нөлөөлж байна. Бид үл мэдэгдэх зүйлээр аялж байна”, “Вирусын удирдлага ба буруу удирдлага аль аль нь сэтгүүлчдэд, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдэд магадлах ёстой зүйлс юм." хэмээн Олон улсын авлигын эсрэг 19-р чуулганы коронавирусын үеийн эрэн сурвалжлах сэтгүүл зүй сэдэвт хэлэлцүүлгийн үеэр чөлөөт сурвалжлагч Франческа Борри хэлсэн байна.

Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслийн (OCCRP) захирал, хамтран үүсгэн байгуулагч Пол Раду “бидэнд илүү ил тод байдал, мөрдөн шалгах хүчин чармайлт хэрэгтэй” гээд дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өөрсдийгөө оруулах гэсэн “гэмт хэргийн гарааны бизнесүүд”[2] огцом нэмэгдэж байгааг тайлбарлав. Тэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эдийн засгийн тусламжийг халаасандаа хийж, олон нийтийг хуурч, цар тахлыг улам даамжруулж байна. Радугийн тайлбарласнаар эдгээр гэмт хэрэгтнүүд хүмүүсийн онлайн үйлчилгээ, харилцаа холбооноос хамаарах хамаарал улам бүр нэмэгдэж байгааг далимдуулж байгаа ажээ.

Мөн Раду "Хямралын үе бүр бизнесүүд зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигад хүрэх томоохон боломж байдаг", "Бидний хийж чадсан зүйл бол ур чадвараа шууд ашиглаж, мөнгийг хэрхэн мөшгихөө мэддэг болсон явдал юм." гэв. Жишээлбэл Румын дахь Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслийн сурвалжлагчдын баг эмнэлгийн масктай холбоотой хар захын өргөн наймааг илрүүлсэн байна.

Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдийн үйл хөдлөлийг ч мөн хязгаарлаж буй хөл хорионы үед гэмт хэргийг илрүүлэх, мөшгихөд сорилт бэрхшээл тулгарч байна. “Энэ үед сэтгүүлчдийн хамгийн чухал дайсан бол мэдээллийн хомсдол юм. Энэ нь тэднийг өндөр чанартай сэтгүүл зүйн бүтээл гаргахад саад болж байна.” хэмээнДэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний бүс нутгийн редактор Маждолин Хасан хэлсэн байна.

Хөрөнгө буцааж авах иргэний форумын эрэн сурвалжлах хөтөлбөрийн зохицуулагч Александер Брутелле хэлэхдээ сэтгүүлчид эрэн сурвалжлах үр дүнтэй мэдээлэл бэлтгэхийн тулд нэгэнт бэлэн байгаа багаж хэрэгсэл, хөрөнгийг л ашиглах хэрэгтэй болж байна гэв.

Эх сурвалж