2020 оны “Шилдэг хуульч” жагсаалтад Phillips & Cohen-ийн хоёр түнш багтжээ

A- A A+
2020 оны “Шилдэг хуульч” жагсаалтад Phillips & Cohen-ийн хоёр түнш багтжээ

Мэдээлэгч буюу шүгэл үлээгчдийг төлөөлж ажилласных нь төлөө "Филипс энд Коэн"-ийн түншүүд болох Эрика Келтон, Питер Чатфилд нарыг Washingtonian сэтгүүл "Шилдэг хуульч"-ийн жагсаалтдаа оруулжээ.

Келтон, Чатфилд нар томоохон эвлэрлүүдэд ялалт байгуулж, шүгэл үлээгч үйлчлүүлэгчиддээ үлэмжхэмжээний шагнал урамшуулал олгох зэргээр шүгэл үлээгчийг төлөөлөх үйл ажиллагаанд ихээхэн амжилтгаргасан байна. Мөн тэд шүгэл үлээгчийн эрх ашиг хийгээд хамгаалалтыг сайжруулах бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд хоёулаа Washingtonian сэтгүүлийн "Шилдэг хуульч" жагсаалтад олон жилийн турш тогтмол нэрлэгддэг байсан юм.

Келтон бол АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос шүгэл үлээгчдэд олгодог хамгийн том шагналын нэгийг хүртсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шүгэл үлээгчийн хуульч юм. Тэрээр өнөөдрийг хүртэл ҮЦБХ-оос шүгэл үлээгчдэд олгодог 6 шагналыг хүртсэн бөгөөд үүнд ҮЦБХ-ны хамгийн том шагнал болох олон улсын шүгэл үлээгчдэд олгодог шагнал багтсан төдийгүй түүний нэг үйлчлүүлэгч CFTC-ийн шүгэл үлээгчийн шагнал хүртсэн байна.

Тэрбээр эрүүл мэндийн салбар дахь хууран мэхлэлтийн хамгийн том хэрэг болох GlaxoSmithKline (3 тэрбум доллар), Pfizer (2,3 тэрбум доллар) зэрэг хэргийн шүгэл үлээгчдийг төлөөлөн ажиллаж байжээ.

Чатфилдийн амжилттай хэрэгжүүлсэн qui tam тохиолдлуудад АНУ-ын хамгийн том эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч HCA-ийн эсрэг 881 сая доллараар шийдэгдсэн хэрэг, Старкийн хуулийг зөрчсөн Адвентист Эрүүл Мэндийн Системийн эсрэг 118.7 сая доллараар шийдэгдсэн хэрэг багтаж байна.

Чатфилд эм үйлдвэрлэгч Cephalon-ы эсрэг qui tam хэрэгт шүгэл үлээгч үйлчлүүлэгчийнхээ хамтаар CBS телевизийн Whistleblower нэвтрүүлэгт оролцсон бөгөөд шүгэл үлээгчийн нэхэмжлэлд аюултай унтуулагч бүтээгдэхүүн болон бусад жороор олгодог эмийг жоргүйгээр хэрэглэхийг сурталчилсан гэж мэдэгдсэн юм. Cephalon уг шүгэл үлээгчийн нэхэмжлэл болон бусад хэргийг шийдвэрлэхэд 425 сая доллар төлсөн байна.

Washingtonian сэтгүүл “Шилдэг хуульч” жагсаалтаа Колумбийн тойргийн 1000 орчим өмгөөлөгчдөөс авсан санал асуулгад үндэслэсэн бөгөөд жагсаалт хараахан эцэслэж гараагүй байгаа ба эцсийн жагсаалтыг гаргахын тулд нэмэлт судалгаа, сурвалжлага хийдэг ажээ.

Эх сурвалж