Чех Улсад шүүгчийг авлигын хэрэгт буруутган, Дээд шүүхийн байранд нэгжлэг явуулжээ

A- A A+
Чех Улсад шүүгчийг авлигын хэрэгт буруутган, Дээд шүүхийн байранд нэгжлэг явуулжээ

Чех Улсын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төвийн албан хаагчид нэр бүхий 5 этгээд үүний дотор Праг хотын Дээд шүүхийн шүүгчийг авлигын хэрэгт буруутгасан талаар тус улсын Ерөнхий прокурор Ленка Брадачова мэдээлсэнийг УНН агентлаг уламжлав.

Цагдаагийнхан тэднийг хээл хахууль авсан, бусдыг хууран мэхэлж залилсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо хууль ёсны болгох үйлдэл хийсэн хэрэгт сэжиглэсэн байна.

Чехийн Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх саатуулагдсан этгээдүүдийн дунд Прага хотын Дээд шүүхийн шүүгч мөн олны танил өмгөөлөгч байгаа талаар мэдээлжээ.

Тэдний гэм буруутай нь тогтоогдвол 12 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулах юм байна.

Прага хотын Дээд шүүхийн байранд нэгжлэг хийх зэргээр уг хэргийн мөрдөн байцаалт хэдэн сарын туршид үргэлжилсэн талаар Чехийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Эх сурвалж

Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга мэдүүлэг дэх хуурамч мэдээллийн тухай “зөвшилцлийн” хуулийн төсөлд Зеленскийг хориг тавихыг хүсчээ

Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газар (АУСҮГ)-ын дарга Александр Новиков Украин Улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан тус улсын Дээд зөвлөл дээр хэлэлцэж буй 4460 дугаар хуулийн төсөлтэй холбоотой баримт бичигт хориг тавихыг хүссэн албан бичиг хүргүүлсэн тухай УНН агентлагаас мэдээлжээ.

Александр Новиков захидалдаа уг хуулийн төсөлд хөрөнгө, орлогын цахим мэдүүлгээ санаатайгаар ирүүлээгүй, эсвэл мэдүүлгээ үнэн зөв, бодитой мэдүүлээгүй этгээдийн эрх чөлөөг нь хасах хариуцлагын заалт тусгаж өгөөгүй болохыг онцолжээ.

Энэ нь Украины Дээд зөвлөл дээрх үйлдлийг гэмт хэрэг бус, зөрчил гэсэн утгаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, авлигачид чин сэтгэлээсээ гэмшсэн тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.

Эдгээр үйлдлийг гэмт хэргийн ангиллаас зөрчилд "шилжүүлэх" нь торгууль төлөх замаар мэдүүлгээ өгөхгүй байх, авлигын замаар олж авсан хөрөнгө орлогоо нуун дарагдуулах боломж олгодог" болохыг Александр Новиков мэдэгджээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга Украины Ерөнхийлөгчийг хуулийн төсөлд хориг тавихыг уриалсан байна.

"Үүнтэй холбоотойгоор Украины Үндсэн хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 30-д заасны дагуу дээр дурдсан хуульд хориг тавих эрхээ хэрэгжүүлэхийг хүсч байна" гэж АУСҮГ-ын дарга дүгнэжээ.

Украины Дээд зөвлөлөөс 12 дугаар сарын 4-ний өдөр 4460 дугаар хуулийн төслийг баталсан байна. Ингэснээр мэдүүлгээ үнэн зөв мэдүүлээгүй, мэдүүлгээ санаатайгаар мэдүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сэргээж байгаа боловч зөрчилд хорих шийтгэл оногдуулахгүй болж байгаа юм.

Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газраас “8 сая гривнээс дээш хэмжээний үнэлгээ бүхий хөрөнгийг санаатайгаар мэдүүлээгүй бол шүүхээс эрх чөлөөг нь 2 жил хүртэлх хугацаагаар хязгаарлах шийтгэл оногдуулах” талаар онцолсон. Эрх чөлөөг хязгаарлах шийтгэлийг шоронд бус, засан хүмүүжүүлэх төвд эдлэнэ. Энд харилцаа холбооны хэрэгсэл (утас, интернет)-ийг чөлөөтэй ашиглах, удирдлагынхаа зөвшөөрлөөр төвөөс гарах боломж олгох юм байна.

Эх сурвалж