Израилийн тэрбумтан Гвиней дэх авлигын хэргээр шүүхэд дуудагджээ

A- A A+
Израилийн тэрбумтан Гвиней дэх авлигын хэргээр шүүхэд дуудагджээ

Израилийн тэрбумтан Бен Штейнмец нь Гвиней Улсад холбогдсон авлигын гэмт хэргийн шүүх хурал 1 дүгээр сарын 11-22-ны өдрийн хооронд Женевийн шүүхэд болох талаар Ройтерс агентлагаас мэдээлжээ.

Израилийн тэрбумтны өмгөөлөгч Марк Боннан шүүгдэгч шүүх хуралд биечлэн оролцоно гэж мэдэгдсэн байна.

Бен Штейнмец нь 2005-2010 оны хооронд ашигт малтмал олборлох эрхийн лиценз авахаар 10 сая ам.долларын хахуулийг Гвиней Улсын Ерөнхийлөгч асан Лансан Контегийн эхнэрт 2019 оны 8 дугаар сард өгсөн хэрэгт буруутгагдсан байна.

Штейнмец болон түүний 2 хамтрагчийн үйлдсэн хээл хахууль өгсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт 2-оос 10 жилийн хорих ял оногдуулах талаар Женевийн прокурор Клаудио Маскотто мэдэгджээ.

“Хуулийн болон бодит үндэслэлгүйгээр буруутгасан. Штейнмец нь хатагтай Мамади Туред нэг ч цент өгөөгүй, тэр хэзээ ч хуурамч баримт бичигт гарын үсэг зураагүй” гэж түүний өмгөөлөгч Марк Боннан хэлсэн байна.

Шүүн таслах ажиллагааны явцад дэлхийн том төмрийн хүдрийн ордын нэг Симанду ордын ашиглалтын талаар яригдсан байна. Ерөнхийлөгч Альфа Кондэгаар ахлуулсан Гвиней Улсын Засгийн газрын 2011 оноос өмнө байгуулсан ашигт малтмал, уул уурхайн гэрээнүүдийг шалгасан байна.

Бен Штейнмец групп /Beny Steinmetz Group Resources (BSGR)/ нь Симандугийн уурхайн эрхийг 2008 онд авсан бөгөөд авлигын хэрэгт буруутгагдсаны дараа Засгийн газар Симанду болон Зогот уурхайн зөвшөөрлийг цуцалсан байна.

Эх сурвалж

Индонезийн сайдыг цар тахлын үеийн тусламжийн авлигын хэргээр баривчиллаа

Индонез Улсын Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Жулиар Батубараг короновирусын цар тахлын гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх хүнсний тусламжаас 1.2 сая долларыг завшсан гэх үндэслэлээр өнгөрсөн ням гарагт баривчиллаа.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд бямба гарагт явуулсан тусгай ажиллагааныхаа үеэр 1.2 сая доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгөтэй чемодан, үүргэвч, дугтуй зэргийг хураан авчээ.

Тэрбээр ням гарагт Авлигатай тэмцэх байгууллагад хэргээ хүлээснээр сүүлийн хэдэн долоо хоногт Ерөнхийлөгч Жожо Видодогийн Засгийн газрын гишүүдээс баривчлагдаж байгаа хоёр дахь сайд нь болж байгаа юм.

“Энэ бол ард түмний мөнгө... Ковид-19 цар тахалтай үед хэрэгтэй бас үндэсний эдийн засгийг сэргээхэд шаардлагатай тусламж юм” гэж Жулиар Батубараг баривчлагдсаны дараа Ерөнхийлөгч Жожо Видодо хэлээд авлигачдыг хамгаалахгүй гэдгээ мэдэгдсэн.

Зүүн өмнөд Азийн бүс нутагтаа хамгийн томд тооцогддог Индонезийн эдийн засаг цар тахлын үед хамгийн ихээр хүндэрсэн бөгөөд Засгийн газраас тусламж нэн хэрэгцээтэй иргэдэд хүртээх хүнсний багц зэрэг тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Батубараг дээрх тусламжийн хөтөлбөртэй холбоотой хахуулийн хэрэгт оролцсон хэрэгт буруутгаад байна.

Тэрээр цар тахалд нэрвэгдсэн иргэдэд хүргэх хүнсний багцыг нийлүүлэх гэрээ байгуулсан хоёр талаас 1 сая гаруй доллар авсан бөгөөд багц бүрээс 0,71 доллар авахаар тохиролцсон талаар албаны хүмүүс мэдээлсэн.

Гэм буруутай нь тогтоогдвол түүнд 20 жилийн хорих ял, 70 мянган долларын торгууль ногдуулж магадгүй юм.

Эх сурвалж