Ин Ли группын гүйцэтгэх захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулж саатууллаа

A- A A+
Ин Ли группын гүйцэтгэх захирлыг хахуулийн хэрэгт холбогдуулж саатууллаа

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн Ин Ли группын Ерөнхий гүйцэтгэх захирал Ху Бинийг Бээжин хотын эрх бүхий байгууллага хахуулийн хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Тус компанийн хуулийн зөвлөх Бээжин хотын Олон нийтийн аюулгүй байдлын хорооноос мөрдөн байцаалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч тодруулах болно гэжээ.

Энэ асуудал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёсгүй гэж Төлөөлөн удирдах зөвлөлөөс мэдэгджээ.

12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдах бөгөөд ноён Ху-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, удирдах хорооноос өөр хүн нэр дэвшүүлэх юм байна.

Одоогоор компанийн хараат бус захирал Ян Хайшан нь гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэх болно хэмээн ТУЗ-өөс мэдээлжээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор даваа гарагийн өглөө тус группын хувьцаа 0,6-0,7 хувиар унасан байна.

Эх сурвалж

Австрийн Сангийн сайд асан авлигын хэргээр 8 жилийн хорих ял сонслоо

Өнгөрсөн баасан гарагт Вена хотын шүүх дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том авлигийн хэргийг хянан шийдвэрлэж Австри Улсын Сангийн сайд асанд 8 жилийн хорих ялыг оногдууллаа.

Карл Хайнз Грассерсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчит орон сууцны арилжааны явцад 9,6 сая еврогийн хээл хахууль авсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн байна.

Шүүх хуралдааны үеэр тогтоогдсоноор Грассерсийн хамт хэрэг үйлдсэн этгээд төрийн өмчиийн 60 мянган ширхэг орон сууцыг худалдах дуудлага худалдаанд оролцсон нэг оролцогч талд бусад талуудын саналыг дамжуулан өгснөөр тухайн этгээд 1 сая еврогоор илүү санал хэлж тухайн орон сууцуудыг хувьдаа авсан байна. Дуудлага худалдаа болсноос гурван жилийн дараа тэдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэ гурав дахин өссөн байна.

Шүүх шийдвэр гаргахдаа 100 гаруй хүний мэдүүлгээс гадна хууль бусаар олсон олон зуун мянган еврогоо хэрхэн тайлбарлах талаар хэрэгт холбогдсон этгээдүүдийн дунд яригдсан ярианы бичлэг зэрэг нотлох баримтыг үндэслэсэн байна.

Эх сурвалж