Саудын Араб авлигатай хатуу тэмцэж байна

A- A A+
Саудын Араб авлигатай хатуу тэмцэж байна

Саудын Араб даяар авлигын эсрэг томоохон компанит ажил өрнүүлж эхэллээ. Саудын Арабын Авлигатай тэмцэх хорооны албан ёсны эх сурвалжаас 120 хэрэгт байцаалт авч эхэлсэн талаар мэдэгдлээ.

Хамгийн томоохон хэргүүдээс дурдвал:

1.    Орон нутгийн захиргааны албан тушаалтан арилжааны хэд хэдэн байгууллагад хууль бусаар 110,006,545 риал (ойролцоогоор 29,328,820 ам доллар)-ыг олгосон гэж үзэж байна. Одоогоор 38,378,411 риал (ойролцоогоор 10,232,059 ам доллар)-ыг нөхөн төлүүлсэн бөгөөд үлдсэн мөнгийг төлүүлэхээр ажиллаж байна.

2.    Мужийн Худалдааны танхимын захирлуудын зөвлөлийн даргыг танхимын данснаас 8,000,000 риал (ойролцоогоор 2,132,878 ам доллар)-ыг шилжүүлж авсан, мөнгийг нь ашигласан, иргэний санхүүгийн нэхэмжлэлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулсан шүүхэд чех гаргаж өгсөн зэрэг хэрэгт буруутган үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.    Иргэний хамгаалалтын ерөнхий газрын ажилтан болон аюулгүй байдлын компанид ажиллаж байсан араб эрэгтэй нарыг баривчилжээ. Тус албан хаагчид нь цагаачлан амьдардаг иргэний нэрийг ашиглан аюулгүй байдлын компани байгуулсан бөгөөд тэд аюулгүй байдлын лиценз авахыг хүссэн компаниудад хүндрэл учруулж, өөрсдийн компанитайгаа гэрээ байгуулахыг шаардаж байжээ. Тэднийг 5,948,572 риал (ойролцоогоор 1,585,947 ам доллар)-ыг залилан мэхэлж цуглуулсан гэж үзэж байна.

4.    Дотоод хэргийн яаманд ажилладаг нэгэн дэд хурандаа компанид шаардлагатай тусгай зөвшөөрлийг авахад нь туслалцаа үзүүлэхээр нэгэн компанийн эзнээс 2,000,000 риал (ойролцоогоор 533,219 ам доллар)-ыг авсан гэх хэргээр баривчлагджээ.

5.    Замын хөдөлгөөний ерөнхий газарт ажилладаг 3 албан хаагч, өмнө нь даатгалын газарт ажиллаж байсан 6 ажилтан болон 5 иргэнийг хуурамч зам тээврийн осол зохиож, даатгалын компаниас 1,918,167 риал (ойролцоогоор 511,402 ам доллар)-ын нөхөн төлбөрийг залилан авсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

6.    Ази гаралтай 3 эрэгтэй гаалийн байгууллагад хураалгасан эд зүйлсээ буцаан авахын тулд 1,590,000 риал (ойролцоогоор 157,299 ам доллар)-ын хахууль өгөхийг санал болгосон хэргээр баривчлагджээ.

7.    Нотариатын ажилтныг 33 итгэмжлэлийг хууль бусаар олгосон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Энэ асуудлаас үүдэн хохирсон нэгэн хүнд  өөрийнх нь эсрэг гомдол гаргахгүй байвал 150,000 риал (ойролцоогоор 399,914 ам доллар)-ын хахууль өгөхөөр санал болгосон байжээ.

8.    Мужийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга болон түүний ажилтан нар нь орлогч даргын хадам эхийн эзэмшлийн компанитай 204,000 риал (ойролцоогоор 54,388 ам доллар)-ыг зарцуулах эрх бүхий гэрээ байгуулсан, тухайн компанийн гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэсэн болгож буруу мэдээлэл оруулсан, албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр баривчлагджээ.

9.    Мужийн Хар тамхитай тэмцэх ерөнхий газрын ажилтан хилийн хориг тавигдсан иргэний хоригийг цуцалж өгөхийг амлан 5,000 риал (ойролцоогоор 1,333 ам доллар)-ыг авсан гэх үндэслэлээр баривчлагджээ.

 

Эх сурвалж