Дуссоуба Конатэ, Мусса Кондо нарын оролцсон шинэ подкаст цуврал

A- A A+
Дуссоуба Конатэ, Мусса Кондо нарын оролцсон шинэ подкаст цуврал

Дэлхийн авлигын эсрэг подкаст нэвтрүүлгийн шинэ цуврал гарлаа. Энэ долоо хоногийн дугаарт Малигийн Эгэх хариуцлагын лабораторийн газрын захирал Дуссоуба Конатэ, программын ажилтан Мусса Кондо нартай ярилцлаа. Эгэх хариуцлагын лаборатори нь авлигатай тэмцэх, хариуцлага, шударга байдлыг дэмжихэд чиглэсэн орон нутгийн эгэх хариуцлагын лабораторийн сүлжээ хэлбэрээр зохион байгуулагдсан иргэний нийгмийн бүлгэм юм. Бидний ярилцлагад оролцсон Дусуба, Мусса нар эгэх хариуцлагын лабораторийн авлигатай тэмцэхэд баримталж буй “Хүн төвтэй” байх хандлагын талаар тайлбарлаж, зарим гол санаачилгынхаа талаар ярилцав.

Шударга байдлын зураглал төсөл нь үнэнч шударга төрийн албан хаагчийг “нэрлэж, алдаршуулах”-ыг зорьдог бол иргэний үйл ажиллагааны баг нь хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн зэрэгцээ хамтын үйл ажиллагааг эрчимжүүлж, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн нийгэмлэгүүдэд мэдээлэл цуглуулах, тэдэнд мэдээлэл түгээхэд тусалдаг.

Малигийн Эгэх хариуцлагын лаборатори нь Ковид-19 цар тахлын тусламжийн сангийн зарцуулалтыг хэрхэн хянаж буй талаар манай ярилцлага онцолсон юм. Эдгээр тодорхой санаачлагуудаас гадна бид Малигийн улс төрийн нөхцөл байдал, улс орны өмнө тулгараад буй улс төрийн бэрхшээлүүд авлигын асуудалтай хэрхэн уялдаж байгаа болон одоо Малид авлигын эсрэг шинэчлэлийн гол тэргүүлэх чиглэлүүд юу болох талаар өргөн цар хүрээнд ярилцана.

Энэ удаагийн подкастыг дараах холбоосоор сонсож болно. https://soundcloud.com/kickback-gap/44-doussouba-konate-moussa-konda-on-anti-corruption-activities-by-accountability-lab-in-mali

Эх сурвалж