Лондон хотын тансаг байшингуудын арилжааны цаана бохир мөнгөө нууж байна

A- A A+
Лондон хотын тансаг байшингуудын арилжааны цаана бохир мөнгөө нууж байна

Лондон дахь өндөр үнэтэй тансаг байшингууд нь бохир бэлэн мөнгийг нуух зорилготой эрүүгийн хэрэгтнүүдийн сонирхлыг төрүүлэх болсон тул Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцэх зорилт тавигдаж байна.

Их Британийн засгийн газраас энэ онд хийсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үнэлгээний 12-р сарын тайланд дурдсанаар хууль бус үйл ажиллагааг далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн худалдан авагчид нэмэгдсэн байж болзошгүй байдал нь холбогдох эрсдэлийг нэмэгдүүлжээ.

"Гэмт хэрэгтнүүд Лондон, Эдинбург эсвэл их сургуулиудын хотхон зэрэгт байрлах өндөр үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг илүүд үздэг бөгөөд ялангуяа Лондонд гадаадын аж ахуйн нэгжүүд байрлах болон үйл ажиллагаагаа явуулахад тааламжтай байдаг гэж уг тайланд дурджээ.

Ковид-19 цар тахлын улмаас энэ салбар бохир мөнгөнд илүү өртөмтгий болсон. Гарцаагүй байдалд орсон эсвэл дампуурсны улмаас худалдан борлуулж буй үл хөдлөх хөрөнгийг гэмт хэрэгтнүүд олж авахыг эрмэлздэг ба орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь арилжааны хөрөнгөөс илүү өндөр эрсдэлтэй гэж үздэг боловч хэлцлийг хийхэд хурдан, хялбар байдаг онцлогтой.

Авлигатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн дөрөвний гурвыг нь Кайманы арлууд гэх мэт татварын диваажин болсон байршилд бүртгэлтэй компаниуд эзэмшдэг гэж Транспаренси Интернейшнл мэдээлсэн.

Тус байгууллагын олж тогтоосноор Их Британид сэжиг бүхий эх үүсвэрээс худалдаж авсан 500 гаруй үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд эдгээрийн нийт үнэлгээ нь 5 тэрбум фунт стерлинг буюу 6.6 тэрбум доллар болжээ. Энэ нь Их Британийн үл хөдлөх хөрөнгөд нуугдсан бохир мөнгөний бодит үнэлгээний зөвхөн нэг хэсэг байж магадгүй юм.

Азербажаны шоронд хоригдож буй банкирын эхнэр нийт 22 сая гаруй фунт стерлингийн үнэтэй Лондонгийн гадна тансаг зэрэглэлийн гольфын клуб болон Харродс дэлгүүрийн ойролцоо орон сууцны байшингийнхаа тухай мэдээллийг Их Британийн эрх бүхий байгууллагад өгөөгүй. Тус Улсын Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлснээр тэрээр эдгээр үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдан борлуулах болон шилжүүлэх боломжгүй болсон ажээ.

Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх гарзаас явуулсан ажиллагааны үр дүнд Английн Лидс хотын бизнесмэн Мансур Махмуд Хуссейны Их Британид байршилтай 45 гаруй үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байсан ба үл хөдлөх хөрөнгийн багцийг бий болгох гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр нийт 9,8 сая фунт стерлингийн хөрөнгийг энэ 10-р сард хураан авсан юм.

Эх сурвалж